èðãýíèé íèñýõèéí ä¯ðýì 1a - Иргэний нисэхийн ерөнхий газар

10. Aerodrome/Аэродром. Агаарын хөлгийг байрлуулах, хөөргөх, буулгах, явгалахад зориулж тусгайлан тоноглосон газар болон усан гадаргуу, түүн дээр байр...

4 downloads 429 Views 850KB Size
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 236 дугаар тушаалын хавсралт

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ - 1 ТОДОРХОЙЛОЛТ БА ТОВЧЛОЛ Нэг. ЗОРИЛГО Энэ дүрмийн зорилго нь иргэний нисэхийн үйл ажиллагаанд нийтлэг хэрэглэгддэг нэр томъѐоны тодорхойлолт, товчлолын талаар нэгдсэн ойлголт өгөхөд оршино. Хоѐр. ТОДОРХОЙЛОЛТ

------------------------------ A -----------------------------1. Accelerate-stop distance available / Хөөрөлтийг зогсоох боломжит зай Хөөрөлт үйлдэх боломжит зай болон төгсгөлийн аюулгүйн зурвасын нийлбэр урт. 2. Accident / Осол Аливаа этгээд нислэг үйлдэх болон зорчих зорилгоор агаарын хөлгийн бүхээгт орсон үеэс эхлэн, агаарын хөлөгт байгаа бүх этгээд хөлгийн бүхээгийг бүрэн орхих хүртэлх хугацаанд: (а) хэн нэгэн этгээд дараахь нөхцөлд хүнд гэмтэл авах буюу амь насаа алдах: -

тухайн агаарын хөлөгт байх үедээ, эсхүл агаарын хөлөгтэй шууд буюу агаарын хөлгөөс салсан хэсэгтэй харьцсаны улмаас, эсхүл сэнс болон тийрэлтэт хөдөлгүүрийн хийн урсгалын шууд нөлөөлөлд орсны улмаас

Тайлбар: Биед ердийн шалтгаанаар үүссэн гэмтэл, өөрөө өөрийгөө гэмтээх буюу өрөөл бусдаас гэмтэл авах, мөн тийзгүй зорчигч агаарын хөлөгт нуугдаж байрласнаас гэмтэл авах зэрэг тохиолдлууд үүнд хамаарахгүй.

(б) агаарын хөлөг гэмтэх буюу түүний хийцэд эвдрэл гарсны улмаас: - агаарын хөлгийн үндсэн хийцийн бөх бат чанар болон нислэг, техникийн үзүүлэлтүүд алдагдах ба, - гэмтсэн хэсгийг солих, эсхүл томоохон хэмжээний засвар шаардагдах: Тайлбар:Хөдөлгүүрийн эд анги болон капотын гэмтлээс шалтгаалан үүссэн хөдөлгүүрийн гэмтэл болон татгалзал эсхүл сэнс, антенн, дугуй, тормоз зэргийн гэмтэл болон их биений гадаргууд үүссэн бага зэргийн хонхойлт, бусад гэмтэл зэрэг тохиолдлууд үүнд хамаарахгүй.

(в) агаарын хөлөг сураггүй алга болох, эсхүл түүнд хүрэх боломжгүй газарт байхыг тус тус хэлнэ. 3. Accredited medical conclusion / Эрүүл мэндийн дүгнэлт ИНЕГ-аас итгэмжлэгдсэн нэг буюу хэд хэдэн эксперт эмчийн гаргасан, эрүүл мэндийн гэрчилгээ олгоход шаардлагатай дүгнэлт. 4. Accredited representative / Итгэмжлэгдсэн төлөөлөгч

1

Мэргэжлийн дадлага туршлагыг харгалзан үзэж өөр улсын шинжлэн шалгах үйл ажиллагаанд оролцуулахаар тухайн улсаас томилогдсон эрх бүхий этгээд. 5. Act / хууль 1999 оны Иргэний нисэхийн тухай хуулийг; 6. Advisory airspace / Мэдээллийн үйлчилгээгээр хангагдах агаарын зай Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээгээр хангагдах боломжтой тогтоогдсон агаарын зам, эсхүл тодорхой хэмжээ бүхий агаарын зай. 7. Advisory route / Мэдээллийн үйлчилгээгээр хангагдах агаарын зам Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээгээр хангагдах боломжтой, тогтоогдсон агаарын зам. 8. Aerial work / Тусгай зориулалтын нислэг Хөдөө аж ахуй, барилга байгууламж, зураг авах, хайгуул, ажиглалт, эргүүл, эрэн хайх авран туслах, зар сурталчилгаа зэрэг үйлчилгээ үзүүлэх зорилгоор гүйцэтгэж буй нислэг. 9. Aerobatic flight / Уран жолоодлогын нислэг Агаарын хөлөг нислэгийн үед орон зайн байдлаа огцом өөрчлөх, орон зай дахь агаарын хөлгийн хэвийн бус байдал, хурдны хэт огцом өөрчлөлтүүд зэргийг багтаасан, агаарын хөлгөөр зориуд гүйцэтгэж буй жолоодлого. 10. Aerodrome/Аэродром Агаарын хөлгийг байрлуулах, хөөргөх, буулгах, явгалахад зориулж тусгайлан тоноглосон газар болон усан гадаргуу, түүн дээр байрлах барилга, байгууламж, тоноглол; 11. Aerodrome beacon/Аэродромын гэрэлт дохио Аэродромын байрлалыг агаараас тодорхойлоход ашиглагдах, аэродром дээрх навигацийн гэрлэн дохио. 12. Aerodrome certificate/Аэродромын гэрчилгээ Аэродромыг, холбогдох дүрмийн дагуу ашиглахыг зөвшөөрч эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ. 13. Aerodrome climatological summary / Аэродромын уур амьсгалын тодорхойлолт Статистик өгөгдөлд үндэслэн тогтоосон аэродром дээрх цаг уурын элементүүдийн багц. 14. Aerodrome climatological table/Аэродромын уур амьсгалын хүснэгт Аэродром дээрх нэг болон хэд хэдэн цаг уурын элементүүдийн ажиглалтын үр дүнгийн статистик өгөгдлүүдийг агуулсан хүснэгт. 15. Aerodrome control radio station/Аэродромын удирдлагын радио станц Аэродромын цамхагийн удирдлага болон агаарын хөлөгтэй, эсхүл холбооны хөдөлгөөнт станцуудтай радио холбоо барих зориулалт бүхий холбооны станц. 16. Aerodrome control service/Аэродромын хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ Аэродромын хөдөлгөөнийг зохицуулах нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ. 17. Aerodrome control tower/Аэродромын хөдөлгөөний удирдлагын цамхаг Аэродромын хөдөлгөөнийг зохицуулах нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний цамхаг. 18. Aerodrome elevation/Аэродромын өндөр Далайн дундаж түвшнээс дээш хэмжигдэх, агаарын хөлөг хөөрч, буух үндсэн зурвасны буултын хэсгийн хамгийн өндөр цэг. 19. Aerodrome identification sign / Аэродромын таних тэмдэг Агаараас аэродромыг танихад зориулан аэродром дээр байрлуулсан тэмдэглэгээ. 2

20. Aerodrome meteorological office / Аэродромын цаг уурын байгууллага Олон улсын агаарын навигацийг цаг уурын мэдээллийн үйлчилгээгээр зориулалттай, аэродром дээр байрлах үйлчилгээний нэгж.

хангах

21. Aerodrome operational area /Аэродромын үйл ажиллагааны бүс Аэродром дээрх хөдөлгөөний талбай, аэродромын нислэгийн зурвасууд болон аюулгүйн бүсүүд, ба агаарын хөлгийн аюулгүй ажиллагаанд зориулагдсан, аэродром дээрх газрын тоног төхөөрөмж, барилга байгууламжууд. 22. Aerodrome operating minima/Аэродромын ашиглалтын хязгаарлалт Аэродромын ашиглалтын хязгаарлалт нь: а/ хөөрөлтийн хязгаарлалт - зурвасны дагуух алсын барааны харагдац буюу (эсхүл) ерөнхий алсын барааны харагдац, хэрэв шаардлагатай бол үүлний нөхцөл байдлаар б/ нарийвчлалтай ойртолт, буултын хязгаарлалт – үйл ажиллагааны категороос хамаарч ерөнхий алсын барааны харагдац буюу (эсхүл) зурвасны дагуух алсын барааны харагдац болон шийдвэр гаргах үнэмлэхүй, эсхүл харьцангуй өндрөөр в/ нарийвчлалтай бус ойртолт, буултын хязгаарлалт – ерөнхий алсын барааны харагдац буюу (эсхүл) зурвасны дагуух алсын барааны харагдац, хэрэв шаардлагатай бол үүлний нөхцөл байдал болон доошилж болох хамгийн бага үнэмлэхүй, эсхүл харьцангуй өндрөөр тус тус илэрхийлэгдэнэ. 23. Aerodrome reference point/Аэродромын хяналтын цэг Аэродромын байршлыг тодорхойлдог газар зүйн цэг. 24. Aerodrome traffic/Аэродромын хөдөлгөөн Аэродромын талбай дээрх бүх хөдөлгөөн ба аэродромын орчим дахь бүх агаарын хөлгүүдийн нислэг 25. Aerodrome traffic circuit / Аэродромын нислэгийн тойрог Аэродромын бүсэд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийн нисэх тогтоогдсон зам. 26. Aerodrome traffic density / Аэродромын хөдөлгөөний нягтрал a) Бага: Аэродром дээрх хөдөлгөөн хамгийн их ачаалалтай үедээ ХБЗ тус бүрт 15- аас ихгүй байх, b) Дунд: Аэродром дээрх хөдөлгөөн хамгийн их ачаалалтай үедээ ХБЗ тус бүрт 16-25 байх, c) Их: Аэродром дээрх хөдөлгөөн хамгийн их ачаалалтай үедээ ХБЗ тус бүрт 26 -аас их байх, эсхүл ердийн тохиолдолд 35-аас илүү байх Санамж: Аэродром дээрх хөдөлгөөний хамгийн их ачаалалтай үе гэдэгт жилийн турш дахь хөдөлгөөний хамгийн их ачаалалтай байсан цагийг авч үзнэ. Санамж: Аэродром дээрх хөдөлгөөн гэж хөөрөлт болон буултыг хэлнэ. 27. Aerodrome traffic zone/Аэродромын хөдөлгөөний бүс Аэродромын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор тогтоогдсон, аэродром орчмын тодорхой хэмжээний агаарын орон зай. 28. Aeronautical beacon/Агаарын навигацийн гэрлэн дохио Газрын гадарга дээрхи тодорхой нэг цэгийн байршлыг илтгэн, зүг бүрт харагдахуйцаар тогтмол, эсхүл тодорхой хэмнэлтэйгээр анивчих гэрлэн дохио. 29. Aeronautical broadcasting service/ Нисэхийн мэдээлэл дамжуулах үйлчилгээ Нисэхийн холбогдолтой мэдээллийг дамжуулах үйлчилгээ. 30. Aeronautical chart / Нислэгийн зураг Агаарын навигацийн шаардлагад нийцүүлэн газрын гадаргын хэв ба өндөрлөгүүдийг дүрсэлсэн, газрын зургийн тодорхой хэсэг . 31. Aeronautical data / Нисэхийн өгөгдөл 3

Харилцаа холбоо, тайлбар, эсхүл боловсруулалтанд зориулан тогтсон хэлбэрт оруулсан агаарын навигацийн баримт, зааварчилгаа. 32. Aeronautical fixed circuit / Нисэхийн суурин сүлжээ Нисэхийн суурин үйлчилгээний сүлжээний хэсэг. 33. Aeronautical fixed service (AFS) / Нисэхийн суурин үйлчилгээ Агаарын навигацийн аюулгүй ажиллагаа болон үйлчилгээний тогтмол, үр ашигтай байхад чиглэсэн, тодорхой тогтмол цэгүүдийн хоорондын холбооны үйлчилгээ. 34. Aeronautical fixed telecommunication network (AFTN) / Нисэхийн суурин холбооны сүлжээ (AFTN) Ижил төстэй үзүүлэлт бүхий нисэхийн суурин станцуудын хооронд тоон өгөгдөл буюу мэдээлэл солилцох, нисэхийн суурин холбооны үйлчилгээний бүрдэл хэсэг болох дэлхийн нэгдсэн сүлжээ. 35. Aeronautical ground light / Газар дээрх навигацийн гэрэл Агаарын хөлөг дээр байрлуулснаас бусад навигацийн аливаа туслах гэрлүүд. 36. Aeronautical information / Нисэхийн мэдээлэл Нисэхийн өгөгдлийг цуглуулан, дүн шинжилгээ хийж, форматлах явцад олж авсан мэдээлэл. 37. Aeronautical Information Circular / Нисэхийн мэдээллийн цуврал. NОТАМ үүсгэх болон AIP-д оруулах шаардлагагүй, нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, агаарын навигаци, техник, захиргаа, хууль зүйн холбогдолтой мэдээлэл. 38. Aeronautical Information service / Нисэхийн мэдээллийн үйлчилгээ Аливаа нислэг үйлдэхэд шаардагдах аэродром, агаарын замууд болон аэронавигацийн тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааны талаарх мэдээллийн үйлчилгээ. 39. Aeronautical meteorological station / Нисэхийн цаг уурын станц Олон улсын агаарын навигацид зориулан цаг уурын ажиглалт хийх болон мэдээ дамжуулах станц. 40. Aeronautical mobile service / Нисэхийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээ Үндэсний эсхүл олон улсын иргэний агаарын замд үйлдэгдэж байгаа нислэгийн аюулгүй ажиллагааг зохицуулах нисэхийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээ. 41. Aeronautical product / Нисэхийн бүтээгдэхүүн Агаарын хөлөг, агаарын хөлгийн хөдөлгүүр, сэнс, тэдгээрийн бүрэлдэхүүн хэсэг, эсхүл агаарын хөлгийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай материал, салбэг эд анги, хэрэгслүүд. 42. Aeronautical radio navigation service / Нисэхийн радио навигацийн үйлчилгээ Агаарын хөлгийн найдвартай, үр ашигтай ажиллагааг хангах үүднээс үзүүлж байгаа радио навигацийн үйлчилгээ. 43. Aeronautical telecommunication agency / Нисэхийн холбооны үйлчилгээний нэгж Нисэхийн холбооны үйлчилгээний нэг, эсхүл хэд хэдэн станцуудын үйл ажиллагаанд үүрэг хүлээсэн нэгж, байгууллага. 44. Aeronautical telecommunication service / Нисэхийн холбооны үйлчилгээ Нисэхийн зориулалтаар ашиглагдах холбооны үйлчилгээ. 45. Aeronautical station / Холбооны станц Нисэхийн холбооны газрын станц. 46. Aeroplane / Онгоц 4

Нислэгийн тухайн нөхцөлд хөдөлгөөнгүй байрлаж буй гадаргуу дээр аэродинамикийн нөлөөллөөр өргөх хүч нь үүсэн, хөдөлгүүрийн хүчээр хөдөлгөөнд оролцох, агаараас хүнд агаарын хөлөг. 47. Aeroplane reference field length / Агаарын хөлөгт ашиглагдах талбайн урт Гэрчилгээжсэн эрх бүхий байгууллагаас гаргасан агаар хөлөг ашиглалтын зааварт тодорхойлсон хөөрөлтийн зөвшөөрөгдсөн дээд жин, далайн түвшин, стандарт агаар мандлын нөхцөл, тогтуун агаар болон тэгш ХБЗ эсхүл агаарын хөлөг үйлдвэрлэгчээс тогтоосон өгөгдлийн хүрээнд хөөрөлт эсвэл буулт үйлдэхэд шаардагдах талбайн хамгийн бага урт. Талбайн урт нь онгоцонд шаардагдах талбайн уртаар, эсхүл хөөрөлтийн зайгаар тодорхойлогдоно. (Doc 9760) 48. AFTN communication centre/Нисэхийн цахилгаан холбооны суурин сүлжээ (AFTN)- ний холбооны төв Өөртэй нь холбогдсон AFTN-ний байгууламжуудаас мэдээлэл хүлээн авах, эсхүл тэдэн рүү мэдээлэл дамжуулах үндсэн үүрэг бүхий AFTN-ний байгууламж. 48. AFTN destination station / AFTN -ын мэдээлэл очих байгууламж Электрон илгээмж, эсхүл тоон мэдээллүүд нь тухайн хаягаар илгээгдэх AFTN-ний байгууламж. 49. AFTN origin station / AFTN -ы мэдээлэл илгээх станц AFTN-ээр түгээгдэх электрон илгээмж, эсхүл тоон мэдээллүүдийг зөвшөөрөх байгууламж. 50. AFTN station / AFTN станц Тухайн улсын хяналт, зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг, AFTN-ний бүрэлдэхүүнд ордог байгууламж. 51. AIP / Нисэхийн мэдээллийн эмхэтгэл Тухайн улсын эрх бүхий байгууллагаас эрхлэн гаргадаг, өөрийн нутаг дэвсгэр дэх аэродром ба агаарын замаар нислэг үйлдэхэд шаардлагатай, тогтмол шинж чанартай нисэхийн мэдээллүүдийг агуулсан хэвлэл. 52. AIP Amendment / Нисэхийн мэдээллийн эмхэтгэлийн өөрчлөлт Нисэхийн мэдээллийн эмхэтгэлд хийх тогтмол шинжтэй өөрчлөлт. 53. AIP Supplement / Нисэхийн мэдээллийн эмхэтгэлийн нэмэлт Нисэхийн мэдээллийн эмхэтгэлд хавсаргагдах түр өөрчлөлтүүд. 54. Airborne collision avoidance system (ACAS)/Агаарт мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх систем Ажиглалтын хоѐрдогч локатор (SSR)-ын транспондерын мэдээлэлд үндэслэн, SSR транспондероор тоноглогдсон агаарын хөлөгтэй ойртож буй тухай мэдээллийг нисгэгчид өгөх зориулалттай, газрын тоног төхөөрөмжөөс хамааралгүй ажилладаг бүхээгийн систем. 55. Aircraft /Агаарын хөлөг Агаарын өгсөх урсгалын нөлөөллөөр бус, өөрөө агаартай харилцан үйлчилсний хүчинд агаарт тогтож, хөдөлгөөн хийж чадах аливаа төхөөрөмж. 56. Aircraft category/Агаарын хөлгийн төрөл Агаарын хөлгийг үндсэн шинж чанараар нь ангилсан ангилал (онгоц, нисдэг тэрэг, планер, агаарын бөмбөлөг г.м.). 57. Aircraft certificated for single-pilot operation/Нэг нисгэгчтэй гэрчилгээжсэн агаарын хөлөг Гэрчилгээжүүлэлтийн явцад, бүртгэгч улсаас тухайн агаарын хөлгийн маягийн хувьд нэг нисгэгчтэйгээр нислэгийг аюулгүй гүйцэтгэнэ гэж тодорхойлсон агаарын хөлөг. 58. Aircraft classification number (ACN) /Агаарын хөлгийн ангиллын дугаар 5

Агаарын хөлгөөс хучилттай гадаргууд үзүүлэх харьцангуй нөлөөллийг хучилтын суурийн батжилтын ангилал тус бүрээр тооцоолсон тоо. Тайлбар:Агаарын хөлгийн ангилалын дугаар нь хүндийн төвийн байрлалаас хамааран аль дугуйнд илүү ачаалал ирж байгаагаас хамааран тооцоологдоно. Ихэнх тохиолдолд зурвасанд хамгийн их жингээр дарах арын байрлалтай хүндийн төвөөр ACN-ыг тодорхойлно. Цөөн тохиолдолд урд байрлалтай хүндийн төв нь урд дугуйнд хэт ачаалалыг үүсгэнэ.

59. Aircraft component /Агаарын хөлгийн бүрдэл хэсэг Агаарын хөлгийн их бие, хүчний төхөөрөмж, агаарын хөлөгт суурилагдсан систем ба ослын тоног төхөөрөмжүүд. 60. Aircraft engine / Агаарын хөлгийн хөдөлгүүр Агаарын хөлгийг хөдөлгөхөд ашиглагдах хөдөлгүүр, түүний үйл ажиллагаа, хяналтанд шаардлагатай сэнснээс бусад туслах эд анги, тоног төхөөрөмж. 61. Aircraft flight manual /Агаарын хөлгийн нислэгийн заавар Агаарын хөлгийн НТЧ-ын гэрчилгээнд хамааралтайгаар, агаарын хөлгийг нислэгт тэнцэх чадвартай байлгах ашиглалтын хязгаарлалтууд, мөн агаарын хөлгийг аюулгүй ашиглахад шаардлагатай, нисэх багийн гишүүдэд зориулагдсан зааварчилгаа ба мэдээллийг агуулсан заавар. 62. Aircraft in distress/Аюулд нэрвэгдсэн агаарын хөлөг Нислэгийн үед болон хөөрөлт, буулт үйлдэх үедээ ноцтой эвдрэлд орсон, эсхүл сүйрсэн, мөн түүнчлэн аргагүйдсэн буулт үйлдсэн агаарын хөлөг. 63. Aircraft insurance /Агаарын хөлгийн даатгал Агаарын хөлгийг ашиглалтын явцад учирч болзошгүй эрсдлээс даатгах үйл ажиллагаа. 64. Aircraft product /Агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн Агаарын хөлгийн аливаа эд ангийг хамарсан буюу хамрахаар төлөвлөж буй, эсхүл агаарын хөлөгт суурилуулсан буюу суурилуулахаар төлөвлөж буй, эсхүл агаарын хөлгийн үйл ажиллагаанд нийцүүлсэн буюу зориулсан аливаа зүйл. Эдгээрт шатахуун болон агаарын хөлгийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай бусад ижил төрлийн хэрэглээний материал багтана. 65. Aircraft radio station /Агаарын хөлгийн радиостанц 1/ тодорхой зорилгоор агаарын хөлөгт суурилуулсан, цахилгаан системийн сүлжээ, холбох кабель, хянах хэрэгслүүд болон антеннуудыг нэгтгэсэн радио тоног төхөөрөмжүүд; ба 2/ ИНД-91-ээр шаардсан, онцгой нөхцөл байдлын үед ашиглагдах радио тоног төхөөрөмжүүд. 66. Aircraft Security Check/Агаарын хөлгийн аюулгүй байдлын үзлэг Аюултай хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх зүйлс, зэвсэг болон сэжигтэй зүйл олох зорилгоор зорчигчийн нэвтэрч / хүрч болох агаарын хөлгийн дотор талд хийх үзлэг. 67. Aircraft security search /Агаарын хөлгийн аюулгүй байдлын шалгалт Аюултай хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх зүйлс, зэвсэг болон сэжигтэй зүйл илрүүлэх зорилгоор агаарын хөлгийн гадна ба дотор талд хийх шалгалт. 68. Aircraft station /Агаарын хөлгийн станц Агаарын хөлөгт байрлуулсан, авран хамгаалах төхөөрөмжүүдээс бусад, агаарын навигацийн хөдөлгөөнт үйлчилгээнд ашиглагдах хөдөлгөөнт станц. 69. Air-ground communication /Агаар – газар холбоо Агаарын хөлөг болон газарт байрлах станцын хоорондох хоѐр талын холбоо. 70. Air-ground control radio station /Агаар – газар удирдлагын холбооны станц Үйлчлэлийнхээ бүсэд байгаа агаарын хөлгийн удирдлага болон үйл ажиллагаанд хамааралтайгаар холбоо тогтоох үндсэн үүрэгтэй холбооны станц. 6

71. Air navigation/Агаарын навигаци Агаарын хөлгийн байршил, хөдөлгөөнийг тодорхойлох, удирдан чиглүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны цогцолбор. 72. Air operator/Агаарын тээвэрлэгч ИНД-119-ийн дагуу гэрчилгээжсэн аж ахуйн нэгж, байгууллага. 73. Air operator certificate/Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ. Агаарын хөлгөөр арилжааны агаарын тээврийн үйл ажиллагаа явуулах эрх олгож буй баримт бичиг. 74. Air operators responsibility’s insurance / Тээвэрлэгчийн хариуцлагын даатгал Тээвэрлэгч нь агаарын хөлгөөр зорчигчийн амь нас, эрүүл мэнд болон гуравдагч этгээд, тээшийг учирч болзошгүй эрсдлээс даатгах үйл ажиллагаа. 75. Air operator security programme/Агаарын тээвэрлэгчийн аюулгүй байдлын хөтөлбөр Хөндлөнгийн хууль бус үйлдлээс зорчигчид, нисэх багийн гишүүд, газрын ажилтнууд, агаарын хөлөг ба тоног төхөөрөмжийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээний үндсэн бичиг баримт. 76. Air-report / Агаарын хөлгөөс өгөх мэдээ Байрлал болон нислэгийн үйл ажиллагааны, эсхүл цаг агаарын мэдээллийн зохих шаардлагыг хангасан, нислэгийн үед бэлтгэгдсэн мэдээлэл. 77. Air side / Хамгаалагдсан бүс Аюулгүй байдлын хяналт бүхий нисэх буудлын аэродромын талбай, барилга байгууламж, түүний орчны хэсэг. 78. Air taxiway/Агаараар явгалах зам Нисдэг тэрэг агаарт явгалахад зориулан газар дээр тэмдэглэсэн зам. 79. Air-taxiing/Агаараар явгалах Аэродромын гадаргуугаас дээш, босоо хөөрөлт буулт үйлдэх (VTOL) нисдэг тэрэгний, 37 км/цаг-аас дээшгүй хурдтайгаар, газрын нөлөөллийн үйлчилгээнд агаарт үйлдэх хөдөлгөөн. Тэмдэглэл.—Сэнснээс үүсэх агаарын хуйлралыг багасгах болон гадна ачаалалтай үед нөөц өндөр авах зэргээс шалтгаалан газрын гадаргуугаас дээш 8м-ээс дээш өндөрт хөдөлгөөнийг үйлдэх бөгөөд бодит өндөр янз бүр байж болдог 80. Air traffic/Нислэгийн хөдөлгөөн Агаарт болон аэродром дээр хөдөлгөөн үйлдэж байгаа бүх агаарын хөлгүүдийн хөдөлгөөн. 81. Air traffic advisory service/Нислэгийн хөдөлгөөний зөвлөмжийн үйлчилгээ F ангиллын агаарын зайд хэрэглэлийн нислэгийн журмаар нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүдийн зайчлалыг хангах зорилгоор үзүүлэх үйлчилгээ. 82. Air traffic control area / Нислэг хөдөлгөөний удирдлагын бүс Нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс нислэгийн хөдөлгөөний удирдлагын районыг хуваан тогтоосон, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зай. 83. Air traffic control clearance / НХУ-ын зөвшөөрөл Нислэгийн хөдөлгөөний удирдлагын нэгжээс тодорхойлсон нөхцөл байдалд агаарын хөлөг нислэг үйлдэх эрх. 84. Air traffic control region / Нислэг хөдөлгөөний удирдлагын район Газрын гадаргуугаас дээшхи, нислэгийн хөдөлгөөний удирдлагын хяналтанд орших, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зай. 7

85. Air traffic control service/Нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ Агаарын хөлгүүд өөр хоорондоо, мөн агаарын хөлөг аэродромын талбай дээрх аливаа саадтай мөргөлдөхөөс сэргийлэх, нислэгийн хөдөлгөөний урсгалыг зохицуулах зорилготой үйлчилгээ. 86. Air traffic control unit / Нислэгийн хөдөлгөөний удирдлагын нэгж Аэродромын удирдлагын цамхаг, ойртолтын болон бүсийн удирдлагын нэгжийн ерөнхий нэр. 87. Air traffic information/Нислэгийн хөдөлгөөний мэдээлэл Нислэгийн удирдагчаас, нислэг үйлдэж байгаа агаарын хөлөгт, түүний ойролцоо нислэг үйлдэж буй агаарын хөлгийн талаар өгөх мэдээлэл. 88. Air traffic services airspaces/Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээтэй агаарын зай Тодорхой төрлийн нислэгийг үйлдэж болохоор заагдсан, үйл ажиллагааны дүрэм болон нислэгийн хөдөлгөөний үйлчилгээтэй, үсгэн тэмдэглэгээ, хэмжээсээр тодорхойлогдсон агаарын зай. 89. Air traffic service information/Нислэг хөдөлгөөний үйлчилгээний мэдээ ИCАО-ын Doc4444-т заасан онцгой тохиолдлын мэдээ, нислэгийн хөдөлгөөний ба нислэгийн хөдөлгөөний удирдлагын мэдээ, нислэгийн мэдээ. 90. Air traffic services reporting office / Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний илтгэх төв. Хөөрөлт үйлдэхээс өмнө батлагдсан нислэгийн төлөвлөгөөг болон нислэгийн хөдөлгөөний үйлчилгээтэй хамааралтай мэдээг хүлээн авч, дамжуулах үүрэг бүхий нэгж. 91. Air traffic services unit /Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний нэгж Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний илтгэх төв, эсхүл нислэгийн удирдлагын нэгж, нислэгийн мэдээллийн төв зэргийн ерөнхий нэр томъѐо.

хөдөлгөөний

92. Air transit route /Агаараар шилжин хөдлөх зам Нисдэг тэрэг агаарт шилжих хөдөлгөөн хийхэд зориулан газар дээр тэмдэглэсэн зам. 93. Air traffic service / Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ Дараахь үйлчилгээнүүд хамаарна: - аэродромын удирдлагын үйлчилгээ; - бүсийн удирдлагын үйлчилгээ; - ойртолтын удирдлагын үйлчилгээ; - нислэгийн мэдээллийн үйлчилгээ; - аэродромын нислэгийн мэдээллийн үйлчилгээ; - аюул, түгшүүрийн мэдээллийн үйлчилгээ; - ИНЕГ-аас иргэний нисэхийн системийн аюулгүй ажиллагаанд шаардлагатай гэж тодорхойлсон, нислэгийн хөдөлгөөний бусад үйлчилгээ. 94. AIRMET information / AIRMET мэдээлэл Зөвхөн нам өндрийн нислэгт зориулсан нислэгийн замын дагуух цаг агаарын үзэгдэл, элементүүд ба тэдгээрийн цаг хугацаа, орон зайн өөрчлөлтийн тухай мэдээлэл. 95. Air-to-ground communication /Агаар - газар холбоо Агаарын хөлгөөс газарт байрлах станц, эсхүл тодорхой байрлал руу барих нэг талын холбоо. 96. Airway /Агаарын зам Агаарын коридор үүсгэж байгаа нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүс, эсхүл нислэгийн хөдөлгөөний удирдлагын тодорхой хэсэг. 8

97. Air waybill /Ачааны дагавар бичиг Тээвэрлэгч болон ачаа илгээгчийн хооронд байгуулсан ачаа тээвэрлэлтийн тухай гэрээ буюу гэрээний баталгаа болох төлбөрийн баримт. 98. Airworthiness certificate/Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ 1/ Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлөгт, ИНД-21-ийн дагуу олгогдсон нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, 2/ Гадаадад бүртгэлтэй агаарын хөлөгт, бүртгэсэн улсаас холбогдох дүрмийн дагуу олгосон нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ. 99. Airworthy condition / Нислэгт тэнцэх чадвартай нөхцөл Агаарын хөлгийн зохион бүтээлт, үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, өөрчлөлт, аюулгүй ажиллагаанд холбогдол бүхий дүрмийн шаардлагуудыг хангаж буй материал, эд зүйлс, түлш, эд ангиудыг багтаасан агаарын хөлгийн нөхцөл байдал. 100. Airworthiness data /Нислэгт тэнцэх чадварын өгөгдөхүүн Агаарын хөлөг, түүний аливаа эд анги нислэгт тэнцэх чадвартай гэдгийг баталгаажуулахад шаардлагатай мэдээлэл. 101. Airworthiness directive /Нислэгт тэнцэх чадварын удирдамж Аюулгүй ажиллагааны нөхцлийг бататгах зорилгоор агаарын хөлөг, эсхүл нисэхийн бүтээгдэхүүнд хамаарах өөрчлөлтүүд, үзлэг шалгалтууд, бодит нөхцөл байдлыг, эсхүл хязгаарлалтыг тодорхойлсон нислэгт тэнцэх чадварын заавал биелүүлэх шаардлага. 102. AIS product /AIS-ын бүтээгдэхүүн Нисэхийн мэдээллийн нэгдсэн багцийн элемент (үүнд NОТАМ болон PIB орохгүй), буюу электрон мэдээлэл зэргийг багтаасан, агаарын навигацийн мэдээллийн цогц бүрдэлийн хэлбэрээр бэлтгэгдсэн навигацийн мэдээлэл, үүнд нислэгийн зураг багтана. 103. Alert phase/ Түгшүүрийн үе шат Аюулгүй ажиллагааны үүднээс агаарын хөлөг болон түүний зорчигчдыг аврах нөхцөл байдал үүссэн үе. 104. Alerting post/Түгшүүрийн мэдээллийн нэгж Агаарын хөлөг аюулын байдалд байгаа талаарх мэдээллийг иргэдээс хүлээн авах болон авран туслах арга хэмжээг хэрэгжүүлэх зохицуулах төвд дамжуулах үйлчилгээ үзүүлэх нэгж. 105. Alerting service/Түгшүүрийн мэдээллийн үйлчилгээ Эрэн хайх, авран туслах ажиллагаа шаардлагатай болсон нислэгийн тухай холбогдох байгууллагуудад мэдээлэх, тэдгээрт шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх үйлчилгээ. 106. Alternate aerodrome/Нөөц аэродром Буулт үйлдэхээр төлөвлөсөн аэродромд нисэн очих/буулт үйлдэх боломжгүй болсон нөхцөлд агаарын хөлөг бууж болох бусад аэродром. Нөөц аэродромд дараахьь аэродромууд хамаарна: 1/ Хөөрөлтийн үеийн неөц аэродром: хөөрөлтийн дараа, агаарын хөлөг зайлшгүй шаардлагаар нисэн гарсан аэродромдоо эргэж буух боломжгүй үед буулт үйлдэж болох аэродром 2/ Замын дагуух нөөц аэродром: нислэгийн үед тохиолдсон хэвийн бус, эсхүл онцгой нөхцөл байдлын улмаас агаарын хөлөг нислэгээ үргэлжлүүлэх боломжгүй үед буулт үйлдэж болох аэродром 3/ ЕТОРS- нөөц аэродром: ЕТОРS нислэгийн үед хөдөлгүүр ажиллахгүй болсон, эсхүл хэвийн бус болон онцгой нөхцөл байдал тохиолдсоны улмаас агаарын хөлөг нислэгээ үргэлжлүүлэх боломжгүй үед буулт үйлдэхэд тохиромжтой аэродром 4/ Нисэн очих газрын нөөц аэродром: нисэн очихоор төлөвлөсөн аэродромд буух боломжгүй үед буулт үйлдэж болох, нисэн очих газрын ойролцоох аэродром. 107. Alternative means of communication / Холбооны нөөц хэрэгсэл Үндсэн хэрэгсэлтэй ижил статустай, нэмэлт байдлаар ашиглагдах холбооны хэрэгсэл. 9

108. Altitude / Үнэмлэхүй өндөр Далайн дундаж түвшнээс тухайн цэг, обьект, эсхүл түвшин хүртэлх босоо зай. 109. Amateur built aircraft/Сонирхогчийн бүтээсэн агаарын хөлөг 1/ ИНД-21-ийн дагуу нислэгт тэнцэх чадварын тусгай ангиллын гэрчилгээ олгогдох, 2/ 51-ээс доошгүй хувийг нь сонирхогч зохион бүтээсэн агаарын хөлөг. 110. Amateur constructor/Сонирхогч-зохион бүтээгч Өөрийн сонирхол, ур чадварт түшиглэн агаарын хөлгийг зохион бүтээгч аливаа этгээд. 111. Approach and landing operations using instrument approach procedures / Хэрэглэлээр ойртолт үйлдэх журмын дагуу ойртолт болон буулт үйлдэх Хэрэглэлээр ойртолт болон буулт үйлдэхийг дараахь байдлаар ангилна: Нарийвчлалтай бус ойртолт болон буулт үйлдэх Босоо зааварчлага ашиглалгүй хөндлөн зааварчлагыг ашиглан, хэрэглэлээр ойртолт болон буулт үйлдэх. Босоо зааварчлагаар ойртолт болон буулт үйлдэх Нарийвчлалтай ойртолт болон буулт үйлдэхэд тавигдах шаардлагыг үл хамааран босоо ба хөндлөн зааварчлагыг ашиглан хэрэглэлээр ойртолт болон буулт үйлдэх. Нарийвчлалтай ойртолт болон буулт үйлдэх Үйл ажиллагааны категорит хамаарах хязгаарлалтаар тодорхойлогдсон босоо ба хөндлөн зааварчлагыг ашиглан, хэрэглэлээр ойртолт болон буулт үйлдэх Нарийвчлалтай ойртолт болон буултын категориуд: CAT I, CAT II, CAT IIIA, CAT IIIB, CAT IIIC. 112. Approach and landing phase — helicopters / Ойртолт болон буулт үйлдэх үе шат – нисдэг тэрэг Ойртолтын төгсгөлийн болон хөөрөлтийн бүсийн өргөгдсөн өндрөөс 300 м-ээс дээшхи, хэрэв тухайн нислэг энэхүү өндрөөс илүү өндөрт үйлдэгдэхээр төлөвлөгдсөн, эсхүл бусад тохиолдолд өндөр алдалтыг эхлүүлэхээс эхлэн буух, эсхүл Хоѐрдугаар тойрогт гарч эхлэх цэг хүртэлх нислэгийн тодорхой хэсэг. 113. Approach control unit /Ойртолтын удирдлагын нэгж Нэг болон хэд хэдэн аэродромд нисэн очих, эсхүл нисэн гарах нислэгийг хянан зохицуулах үйлчилгээг үзүүлэх нэгж. 114. Approach phase / Ойртолтын үе шат Хөдөлгүүр ойртолтын горим дээр ажилласан хугацаагаар тодорхойлогдох нислэгийн үе шат. 115. Approved training organization / Зөвшөөрөгдсөн сургалтын байгууллага Нисэх бүрэлдэхүүний сургалт дадлагыг гүйцэтгэхээр Хэлэлцэн тохирогч улсаар зөвшөөрөгдсөн, үйл ажиллагаа нь тухайн улсын хяналтанд байх байгууллага. 116. Apron management service/Перроны үйлчилгээ Перрон дээрх агаарын хөлөг болон газрын үйлчилгээний машин механизмуудын хөдөлгөөн болон үйл ажиллагааг зохицуулах үйлчилгээ. 117. Appliance/Тоноглол Нислэгийн үед агаарын хөлгийн удирдлага, ажиллагаанд ашиглах, агаарын хөлөгт суурилагдсан буюу түүнд байрлуулсан хэрэглэл, механизм, тоног төхөөрөмж, эд анги, эсхүл иж бүрдэл. (агаарын хөлгийн их бие, хөдөлгүүр, сэнс орохгүй). 118. Approach control office / Ойртолтын удирдлагын төв Нэг буюу хэд хэдэн аэродромоос нисэн гарч байгаа буюу тэдгээрт нисэн ирж буй агаарын хөлгийг нислэгийн хөдөлгөөний үйлчилгээгээр хангах нэгж. 119. Approach control service / Ойртолтын удирдлагын үйлчилгээ Нисэн гарч буй ба нисэн ирж буй хяналттай нислэгт зориулагдсан нислэгийн хөдөлгөөнийг удирдах үйлчилгээ. 10

120. Approved/Батлав Тодорхой шаардлагад нийцсэн гэдгийг бататгаж ИНЕГ-аас олгосон зөвшөөрөл. 121. Apron / Перрон Зорчигчдыг буулгаж суулгах, ачаа шууданг ачих буулгах, агаарын хөлгийг цэнэглэх, байрлуулах болон техник үйлчилгээ хийхэд зориулагдсан, аэродромын тодорхой хэсэг. 122. Apron management service / Перроны үйлчилгээ Перрон дээрх агаарын хөлгүүд болон газрын үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн, үйл ажиллагааг зохицуулах үйлчилгээ. 123. Area minimum altitude (AMA) / Бүсийн хамгийн бага үнэмлэхүй өндөр 300 м (1000ft)-ын хамгийн бага босоо зайгаар хангагдсан эсхүл 30 м (100ft)-ын тойрогт ойролцоох тодорхой бүсэд орших уулархаг бүсийн бүх саадаас дээш 600 м (2000ft)-т хэрэглэлийн цаг уурын нөхцөлүүдэд ашиглах хамгийн бага үнэмлэхүй өндөр. 124. Area control centre / Бүсийн удирдлагын төв Өөрийн хариуцлагын бүсийн хүрээнд, хяналттай агаарын хөлгүүдийн хөдөлгөөнийг хянаж, удирдах нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний нэгж. 125. Area control service / Бүсийн удирдлагын үйлчилгээ Хяналттай агаарын зайд үзүүлэх нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ. 126. Area navigation/ Бүсийн навигаци Газрын навигацийн станцуудын үйлчлэх бүс, эсхүл агаарын хөлгийн навигацийн тоног төхөөрөмжийн хязгаарлалт, эсхүл тэдгээрийн хосолсон боломжид тулгуурлан, сонгосон замаар нислэг үйлдэх навигацийн аргачлал. 127. Area of responsibility/Хариуцлагын бүс Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, түүний салбар нэгжийн хариуцсан агаарын зай (аэродромын бүсийн хувьд маневрлах талбайг оролцуулна). 128. Arrival routes / Нисэн ирэх маршрут Агаарын хөлөг хэрэглэлээр ойртолт үйлдэх журмын дагуу, чиг шулуун нислэгийн төгсгөлийн үе шатаас ойртолтын эхний хяналтын цэг хүртэл нислэг үйлдэх маршрут. 129. ATC clearance / Нислэгийн хөдөлгөөний удирдлагын зөвшөөрөл Нислэгийн хөдөлгөөний удирдлагаас тодорхойлсон нөхцөлийг мөрдөх талаар агаарын хөлөгт өгч буй зөвшөөрөл. 130. ATC instruction/Нислэгийн хөдөлгөөний удирдлагын зааварчилгаа Нислэгийн хөдөлгөөний удирдлагаас, тодорхой үйлдэл гүйцэтгэх талаар агаарын хөлөгт өгч буй зааварчилгаа. 131. ATS direct speech circuit /НХҮ-ний шууд ярианы сүлжээ НХҮ-ний нэгжүүдийн хооронд мэдээлэл шууд солилцох, агаарын навигацийн тогтмол үйлчилгээний утсан холбооны сүлжээ. 132. ATS route /Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний маршрут Хөдөлгөөний урсгалыг нислэгийн хөдөлгөөний үйлчилгээгээр хангах зорилгоор тогтоосон маршрут. 133. ATS unit /Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний нэгж Нислэгийн хөдөлгөөний удирдлагын нэгж болон нислэгийн мэдээллийн төвийн ерөнхий нэр. 134. Augmented crew/Нисэх багийн нэмэлт гишүүн Онгоцны гэрчилгээнд шаардсан нисэх багийн гишүүдээс гадна, онгоцонд байгаа нисэх багийн гишүүд. 11

135. Automatic dependent surveillance(ADS)/Автомат хамааралтай ажиглалтын систем Өгөгдлийн холбооны тусламжтайгаар агаарын хөлгийн навигацийн болон байршил тодорхойлох автомат системээс илгээгдэх дараахьь мэдээллийг хүлээн авч агаарын хөлгийн шилжилт хөдөлгөөнийг хянана: - агаарын хөлгийн дуудлага - 4 хэмжээст байрлал - бусад холбогдох өгөгдлүүд. 136. Auxiliary navigation system / Навигацын туслах систем Навигацийн үндсэн системтэй холбоотой ажиллах навигацийн систем. 137. Aviation Security Service / Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээ ИНД-140-ийн дагуу гэрчилгээжсэн байгууллагын гүйцэтгэх үйлчилгээ

------------------------------ B -----------------------------138. Baggage /Гар тээш Тээвэрлэгчтэй байгуулсан гэрээний дагуу агаарын хөлөгт авч орох, нисэх багийн гишүүдийн, эсхүл зорчигчийн хувийн хэрэгцээний зүйлс. 139. Balloon /Агаарын бөмбөлөг Агаараас хөнгөн, хөдөлгүүргүй нисэх төхөөрөмж. 140. Barrette / Шугаман гэрэл Хөндлөн шугам дээр ойрхон зайтай байрлуулсан, тодорхой зайнаас богинохон гэрлэн судал мэт харагдах, гурав буюу түүнээс дээш агаарын навигацийн газрын гэрлүүд. 141. Basic weather report / Цаг уурын үндсэн мэдээлэл Тодорхой орчин буюу агаарын зай дахь, тухайн үеийн цаг агаарын байдлын талаарх дараахьь мэдээлэл: 1/ салхины чиглэл болон хурд 2/ далайн төвшинд шилжүүлсэн агаарын даралтын дундаж утга 3/ агаарын температур 4/ цаг уурын нөхцөл ба үүлшилт. 142. Blind transmission / ―Блайнд‖дамжуулалт Хоѐр талын радио холбоо аль нэг талаасаа алдагдсан бөгөөд мэдээлэл хүлээн авагч талыг мэдээллийг хүлээн авч байх магадлалтай гэж үзсэн тохиолдолд нөгөө талаас мэдээллийг үргэлжлүүлэн дамжуулах ажиллагаа. ------------------------------ C -----------------------------143. Cabin crew member / Агаарын хөлгийн үйлчлэгч Зорчигчийн аюулгүй ажиллагааны ашиг сонирхлын үүднээс, тээвэрлэгчээс, эсхүл тухайн агаарын хөлгийн даргаас ажил үйлчилгээнд томилсон, нисэх багийн гишүүнээс бусад, агаарын хөлгийн багийн гишүүн. 144. Cargo/Ачаа Агаарын хөлөгт тээвэрлэж буй шуудан, агаарын хөлгийн сэлбэг хэрэгсэл ба тээшнээс бусад эд зүйлс.

12

145. Category I precision approach procedure / CAT I нарийвчлалтай ойртолт үйлдэх журам Шийдвэр гаргах харьцангуй өндөр нь 60м /200 фут/-ээс багагүй, алсын барааны харагдац 800м-ээс багагүй эсхүл хөөрөлт буултын зурвасны дагуух алсын барааны харагдац 550мээс багагүй үед хэрэглэлийн тусламжтайгаар нарийвчлалтай ойртолт ба буулт үйлдэх. 146. Category II precision approach procedure/CAT II нарийвчлалтай ойртолт үйлдэх журам Шийдвэр гаргах харьцангуй өндөр нь 30 - 60м /100-200 фут/, хөөрөлт буултын зурвасны дагуух алсын барааны харагдац 350м-ээс багагүй үед хэрэглэлийн тусламжтайгаар нарийвчлалтай ойртолт ба буулт үйлдэх. 147. Category III precision approach procedure / CAT III нарийвчлалтай ойртолт үйлдэх журам Дараахь хязгаарлалтуудын аль нэгээр, хэрэглэлийн тусламжтайгаар үйлдэх нарийвчлалтай ойртолт ба буулт: CAT IIIA: 1/ шийдвэр гаргах харьцангуй өндөр 30м (100 фут)-ээс ихгүй, эсхүл шийдвэр гаргах харьцангуй өндөр хязгаарлалтгүй; 2/ хөөрөлт буултын зурвасны дагуух алсын барааны харагдац 200 м-ээс багагүй. CAT IIIВ: 1/ шийдвэр гаргах харьцангуй өндөр 15м (50 фут)-ээс ихгүй, эсхүл шийдвэр гаргах харьцангуй өндөр хязгаарлалтгүй; 2/ хөөрөлт буултын зурвасны дагуух алсын барааны харагдац 50 - 200 м. CAT IIIС: шийдвэр гаргах харьцангуй өндөр болон алсын барааны харагдацын хязгаарлалтгүй. 148. Ceiling / Үүлний доод суурийн өндөр Усан болон газрын гадаргаас хамгийн нам өндөртэй үүлний суурь хүртэлх босоо зай. 149. Celsius temperature (toc) / Цельсийн температур Цельсийн градусаар илэрхийлэгдсэн агаарын дулаан, хүйтний хэмжээ. /00=273.15К/. 150. Certificated organization / Гэрчилгээжсэн байгууллага Иргэний нисэхийн багц дүрмийн хүрээнд гэрчилгээжиж, үйл ажиллагаа явуулах эрх олгогдсон аж ахуйн нэгж, байгууллага. 151. Change-over point / Давтамж солих цэг Агаарын хөлөг VOR станцын бүрхэлт бүхий агаарын замын дагуу нисч байх үед навигацийн тооцооллын эхийг нисэн өнгөрсөн өмнөх станцаас нисэн очих дараагийн станцад шилжүүлэн тооцоолж эхлэх цэг. 152. Charter flight / Захилгат нислэг Тээвэрлэгч, захиалагч байгууллагатай хийсэн гэрээний дагуу гүйцэтгэж буй хуваарьт бус, нэмэлт бус нислэг. 153. Checked baggage / Бүртгүүлсэн тээш Тээвэрлэгч өөрийн хариуцлагандаа бүртгэж хүлээн авсан тээш. 154. Fuel classification/ Түлшний ангилал 1/ Class 3.1A – Дөл үүсгэх хэм нь 230С-аас доош ба буцалж эхлэх хэм нь 350С-аас ихгүй шатамхай шингэн, үүнд бензинд суурилсан бүтээгдэхүүн багтана. 2/ Class 3.1C – Дөл үүсгэх хэм нь 230С буюу түүнээс дээш гэхдээ 600С ба түүнээс доош шатамхай шингэн, үүнд керосинд суурилсан бүтээгдэхүүн багтана. 3/ Class 3.1D – Дөл үүсгэх хэм нь 600С-аас дээш гэхдээ 930С ба түүнээс доош шатамхай шингэн, үүнд дизель бүтээгдэхүүн багтана. 13

Flash point = дөл үүсгэх хэм = ноцох температур Initial boiling point = буцалж эхлэх хэм = буцлах температур 155. 156. Clearance limit / Зөвшөөрлийн хязгаар. Нислэгийн хөдөлгөөний удирдлагын зөвшөөрөл үйлчлэх хязгаар цэг. 157. Clearway / Саадаас чөлөөлөгдсөн зурвас. Зурвасны хөөрөх чиглэлийн төгсгөлд тогтоогдсон, агаарын хөлөг тодорхой өндөр авах хүртэлх саадаас чөлөөлөгдсөн тэгш өнцөгт хэлбэрийн орон зай. 158. Climb phase / Өндөр авах үе шат. Хөдөлгүүр өндөр авалтын горим дээр ажилласан хугацаагаар тодорхойлогдох нислэгийн үе шат. 159. Cloud of operational significance / Үйл ажиллагаанд зөвшөөрөгдөх үүл. Үүлний суурийн өндөр 1500 м (5 000 ft)-ээс доош байх үүл, эсхүл хамгийн өндөр MSA (minimum sector altitude) –аас доош байх үүл хоѐрын аль илүү өндөрт байх үүл. 160. Commencement of journey /Аяллын эхлэл. Аливаа этгээд аялалын явцад нислэгийн чиглэл солихоор буух бүрдээ нисэх буудлын дамжин өнгөрөх талбайгаас гараагүй тохиолдолд тухайн этгээдийн аялалаа эхлүүлсэн эхний цэг. 161. Commercial agricultural aircraft operation/Хөдөө аж ахуйн зориулалттай агаарын хөлгийн арилжааны нислэгийн үйл ажиллагаа. Хөдөө аж ахуйн зориулалттай агаарын хөлгөөр ашиг олох зорилгоор үйлдэх нислэг. 162. Commercial air transport operation/Арилжааны агаарын тээврийн үйл ажиллагаа. Зорчигч, ачаа тээш, шууданг төлбөртэйгээр агаарын хөлгөөр тээвэрлэх үйл ажиллагаа. 163. Communication center / Холбооны төв. Телехолбоог нэгээс нөгөөд дамжуулах, эсхүл харилцан дамжуулах нисэхийн суурин станц. 164. Component / Иж бүрдэл. Үйлдвэрлэгчээс олгосон серийн болон эд ангийн дугаартай, агаарын хөлгийн ажиллагаанд ашиглахаар суурилуулсан, эсхүл суурилуулах гэж байгаа аливаа хэрэглэл, механизм, тоног төхөөрөмж, хэрэгсэл буюу эд анги. 165. Configuration / Конфигураци. Агаарын хөлгийн аэродинамик үзүүлэлтүүдэд нөлөөлөх нислэгийн удирдлагын гадаргуунууд, хөл анги гэх мэт агаарын хөлгийн хөдөлгөөнт элементүүдийн байрлалаар тодорхойлогдох агаарын хөлгийн хэлбэр. 166. Configuration deviation list (CDL) / Конфигурацийн гажилтын жагсаалт. Агаарын хөлгийн гадна эд анги бүрэн бус тохиолдолд нислэгийг эхлүүлж болох, нислэгийн үзүүлэлтийн залруулга болон үйл ажиллагааны хязгаарлалтын талаарх мэдээлэл агуулсан, зохион бүтээгч байгууллагаас гаргаж Зохион бүтээгч улсаас баталсан эд ангийн жагсаалт. 167. Congested area / Хүн ам шигүү суурьшсан газар Орон сууц, амралт зугаалга, эсхүл үйлдвэрлэл үйлчилгээ бүхий хот суурин газрын тодорхой хэсэг. 168. Contaminated runway / Бохирдсон ХБЗ Хөөрөх буух зурвасны 25 хувиас дээш хэсэг нь ус, шавар шалбааг, эсхүл 3мм-ээс илүү зузаантай цасаар хучигдсан, эсхүл тодорхой хэсэг нь мөстсөн хөөрч, буух зурвас. 14

169. Contour line / Контур шугам Тэнцүү өргөгдсөн цэгүүдийг холбосон газрын зураг болон схем дээрх шугам. 170. Control area / НХУ-тай бүс Газрын гадаргуугаас дээш тогтоогдсон өндрөөс дээшхи НХУ-тай агаарын зай. 171. Controlled airspace/НХУ-тай агаарын зай. Агаарын зайн ангиллаас хамааран ил харааны болон хэрэглэлийн нислэгийн дүрмээр үйлдэгдэх нислэгүүдийг нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээгээр хангах, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зай. 172. Controlled area / Хяналттай бүс ИНЕГ-ын зүгээс “хориотой” гэж тодорхойлоогүй боловч аюулгүй байдлын хяналт тавих бүс. 173. Controlled flight /Хяналттай нислэг Нислэгийн хөдөлгөөний удирдлагын зөвшөөрлөөр үйлдэх аливаа нислэг. 174. Control zone/Хяналттай бүс Агаарын зайн ангилалд нийцүүлэн хэрэглэлийн нислэгийн болон болон ил харааны нислэгийн дүрмээр явагдаж байгаа нислэгүүдэд үйлчилгээ үзүүлж байгаа, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зай. 175. Controller-pilot data link communications (CPDLC)/Нислэгийн удирдагчнисгэгчийн өгөгдлийн сүлжээний холбоо Нислэгийн хөдөлгөөний удирдлагын өгөгдлийн сүлжээг ашиглан нисгэгч болон нислэгийн удирдагчийн хооронд холбоо барих аргачлал. 176. Co-pilot / Хамтран нисгэгч Агаарын хөлгийн даргын гүйцэтгэх үүргээс бусад, нисгэгчийн аливаа үүргийг гүйцэтгэж буй мэргэжлийн үнэмлэхтэй нисгэгч (агаарын хөлгийн бүхээгт нислэгийн дадлага, зааварчилга авч буй нисгэгч хамаарахгүй) 177. Crew member / Багийн гишүүн Нислэгийн үүрэгт хугацаанд агаарын хөлөг дээр үүрэг гүйцэтгэхээр агаарын тээвэрлэгчээс томилогдсон этгээд. 178. Critical power-unit(s) / Эрсдэлтэй хөдөлгүүр Тухайн тохиолдолд, хөдөлгүүрийн дутагдал нь агаарын хөлгийн үзүүлэлтүүдэд ноцтойгоор нөлөөлөх хөдөлгүүр/үүд/. 179. CRM (Crew resource management) / Нисэх багийн нөөцийн удирдлага Тоног төхөөрөмж, журам болон хүн зэрэг боломжит бүх нөөцийг үр дүнтэйгээр ашиглах замаар Нислэгийн үйл ажиллагааг аюулгүй, үр дүнтэй гүйцэтгэх арга зам. 180. Cruise climb / Чиг шулуун нислэгийн горимоор өндөр авах Агаарын хөлгийн жин буурахын хирээр ашигтай өндрийн өсөлтийг хангах чиг шулуун нислэгийн аргачлал. 181. Cruising level / Чиг шулуун нислэгийн түвшин Чиг шулуун нислэгийн үе шатанд хадгалагдах нислэгийн өндрийн хэмжээ. 182. Cruise relief pilot / Чиг шулуун нислэг дахь ээлжийн нисгэгч (багийн нэмэгдэл гишүүн) Чиг шулуун нислэгийн үед агаарын хөлгийн дарга, эсхүл хамтран нисгэгчийг амраах зорилгоор нисгэгчийн үүргийг гүйцэтгэхээр томилогдсон нисэх багийн гишүүн. 183. Current data authority / Хүчин төгөлдөр өгөгдлийн эрх бүхий байгууллага Тухайн орон зайд зөвшөөрөгдсөн нислэгт зориулан, нисгэгч болон нислэгийн удирдагчийн хоорондын яриаг (CPDLC) явуулахаар тогтоогдсон газрын систем. 15

------------------------------ D -----------------------------184. Danger area /Аюултай бүс Тодорхой хугацаанд тухайн агаарын зайд явагдах ажиллагаа нь агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаанд аюул учруулж болзошгүй, тодорхой хэмжээсээр тогтоогдсон агаарын зай. 185. Dangeruos goods /Аюултай ачаа Агаараар тээвэрлэх үед өөрийн шинж чанараараа иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин болон нислэгийн аюулгүй ажиллагаанд үлэмж хор хүргэж болох биет зүйл болон бодис. 186. Dangerous goods accident /Аюултай ачаатай холбоотой осол Агаараар аюултай ачаа тээвэрлэх явцад хэн нэгэн хүн үхэлд хүргэхүйц гэмтэл авсан, эсхүл хүнд гэмтсэн, эсхүл эд хөрөнгөнд ноцтой хохирол учирсан хэрэг явдал. 187. Dangerous goods incident /Аюултай ачаатай холбоотой зөрчил Агаараар аюултай ачаа тээвэрлэх явцад түүний улмаас хүн гэмтэл авсан, агаарын хөлгийн болон бусад эд хөрөнгөнд хохирол учирсан, гал гарсан, эд зүйлс эвдэрч гэмтсэн, шингэн асгарсан, гоожсон, цацрагийн нөлөөнд орсон зэрэг хэрэг явдал. Ноцтой хохирол учраагүй ч тэдгээрийн баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдах нь зөрчилд тооцогдоно. Энэ нь зөвхөн агаарын хөлгийн бүхээгт болсон тохиолдлоор хязгаарлагдахгүй. 188. Dangerous goods technical instruction/Аюултай ачааны техникийн зааварчилга Аюултай ачааг агаараар аюулгүй тээвэрлэхэд зориулан Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICАО/-аас баталж гаргасан хүчин төгөлдөр бичиг баримт 189. Database / Өгөгдлийн сан Тухайн файлуудыг өөрчилж шинэчлэх болон татан авч хэрэглэж болохоор хийгдсэн, нэг болон хэд хэдэн өгөгдлийн файл. Тайлбар: Энэхүү тодорхойлолт нь цаасан дээр буулгасан өгөгдлүүдийн сангаас илүүтэйгээр электрон хэлбэрээр хадгалагдсан өгөгдлийн санд хамааралтай .

190. Data link communications / Өгөгдлийн сүлжээний холбоо Өгөгдлийн сүлжээгээр мэдээлэл солилцох холбооны арга хэлбэр. 191. Date of manufacture / Үйлдвэрлэсэн огноо Бүтээгдэхүүн нь загварын шаардлагыг хангасан гэдгийг шалгасан он, сар, өдөр. 192. Data product specification / Өгөгдлийн тодорхойлолт Бусад этгээдүүд үүсгэж болох, хангагдах ба ашиглаж болох өгөгдлийн багцийн нарийвчилсан тодорхойлолт, эсхүл нэмэлт мэдээлэлтэй өгөгдлийн багцийн цувралууд. 193. Data quality / Өгөгдлийн чанар Нэгдмэл, нямбай, үнэн зөв байдлаараа өгөгдөл ашиглагчийн шаардлагыг хангасан, өгөгдлийн нууцлалын зэрэг буюу түвшин. 194. Day / Өдөр Нар мандахаас нар шингэх хүртэлх хугацаа. Тайлбар: Урган гарч буй нарны төв тэнхлэг тэнгэрийн хаяанаас 6 хэмээр дутуу гарсан байхыг нар мандах, жаргаж буй нарны төв тэнхлэг тэнгэрийн хаяанаас 6 хэмээр доош орсон байхыг нар шингэх гэж ойлгоно.

195. Decision altitude / Шийдвэр гаргах үнэмлэхүй өндөр Нарийвчлалтай ойртолтыг үргэлжлүүлэхэд ил харааны баримжаа тогтоогоогүй бол хоѐрдугаар тойрогт гарч эхлэх, далайн түвшинтэй харьцуулан тогтоосон өндөр.

16

196. Decision height / Шийдвэр гаргах харьцангуй өндөр Нарийвчлалтай ойртолтыг үргэлжлүүлэхэд ил харааны баримжаа тогтоогоогүй бол хоѐрдугаар тойрогт гарч эхлэх, зурвасны босготой харьцуулан тогтоосон өндөр. 197. Declared distances / Зарлагдсан зайнууд а/ Take-off run available (TORA)- Хөөрөлтийн боломжит урт. Онгоц хөөрөхөөр гүйхэд тохиромжтой ба боломжтой гэж зарласан хөөрч буух зурвасны тодорхой урт. б/ Take-off distance available (TODA)- Хөөрөлтийн боломжит зай. Хөөрөлтийн боломжит урт болон саадаас чөлөөлөгдсөн зурвасны урт хоѐрын нийлбэр урт. в/ Accelerate-stop distance available (ASDA)- Хөөрөлтийг зогсоох боломжит зай. Хөөрөлт үйлдэх гүйлтийн боломжит зайн урт болон төгсгөлийн аюулгүйн зурвас хоѐрын нийлбэр урт. г/ Landing distance available (LDA)- Буултын боломжит зай. Онгоц буусны дараа гүйхэд тохиромжтой ба боломжтой гэж зарласан ХБЗ-ны тодорхой урт. 198. Degree Celsius ("C) / Цельсийн хэм Цельсийн температурын хэмжээ тогтооход ашиглагддаг кельвин нэгжид өгөгдсөн тусгай нэр. 199. Design change / Загварын өөрчлөлт Маягийн гэрчилгээ, эсхүл маягийг хүлээн зөвшөөрсөн гэрчилгээнд тусгагдах шаардлагатай, агаарын хөлгийн эд анги, тоног төхөөрөмжид хийгдэх засвар, эсхүл өөрчлөлт. 200. Design landing mass / Буултын жин Агаарын хөлгийн хийцийн ачаалал даах чадварыг тооцон тодорхойлсон, тухайн агаарын хөлгийн буултын үеийн хамгийн их жин 201. Designated medical examiner / Эрүүл мэндийн итгэмжлэгдсэн шалгагч ИНД 67 – гийн дагуу эрүүл мэндийн шинжээчээр томилогдсон эмч. 202. Design take-off mass / Хөөрөлтийн жин Агаарын хөлгийн хийцийн ачаалал даах чадварыг тооцон тодорхойлсон, тухайн агаарын хөлөг хөөрөлт үйлдэхээр гүйлт эхлүүлэх үеийн хамгийн их жин. 203. Design taxiing mass /Явгалах жин Агаарын хөлгийн хийцийн ачаалал даах чадварыг тооцон тодорхойлсон, тухайн агаарын хөлгийн хөөрөлт эхлүүлэхээс өмнөх үеийн газар дээрх хамгийн их жин 204. Detailed inspection /Нарийвчилсан үзлэг Иж бүрдэл, эсхүл системийн их засварыг багтаасан, шаардлагатай тохиолдолд задаргаа хийж систем, эд анги, төхөөрөмж ба агаарын хөлгийг нарийвчлан шалгах үзлэг. 205. Disabled passenger / Хөгжлийн бэрхшээлтэй зорчигч Тээвэрлэлтийн үед эрүүл мэнд, сэтгэл зүйн нөхцөл байдлаас нь шалтгаалан онцгой анхаарал халамж шаардагдах зорчигч. 206. Disembarkation /Онгоцноос буух Тухайн нислэгээр цааш үргэлжлүүлэн аялах зорчигч болон нисэх бүрэлдэхүүнээс бусад аливаа этгээд буулт үйлдсэний дараа агаарын хөлгийг орхих. 207. Discrete source damage / Гадны биетээс үүсэх эвдрэл Шувуутай мөргөлдөх, сэнсний алганы эвдрэл, хөдөлгүүрийн эвдрэл, өндөр хурдтай эргэлдэх механизмын эвдрэл, эсхүл ижил төрлийн бусад эвдрэл дутагдлаас шалтгаалан онгоцны бүтцэд үүсэх эвдрэл гэмтэл. 208. Disinfection / Шавьж устгал Онгоц болон чингэлэгт шавьжны устгал хийх үйл ажиллагаа. 17

209. Displaced threshold / Шилжсэн босго Хөөрөх, буух зурвасны үзүүрт байрлаагүй босго. 210. Ditching / Усан дээрх буулт Агаарын хөлөг усан дээр аргагүйдсэн буулт хийх. 211. Distress phase (DETRESFA) / Ослын үе Агаарын хөлөг болон түүнд яваа хүмүүст ноцтой аюул тулгарсан ба яаралтай тусламж шаардлагатай болсон үе. DETRESFA- Ослын үе шатыг илэрхийлэхэд ашиглах түлхүүр үг 212. Domestic aerodrome / Орон нутгийн аэродром Олон улсын аэродромоос бусад аэродром. 213. Double channel simplex / Хоѐр сувагтай симплекс Чиглэл бүрд нэг байх, хоѐр давтамжийн суваг ашиглах симплекс. 214. Downstream clearance / Нислэгийн чиглэлийн дагуух зөвшөөрөл Тухайн агаарын хөлгийг шууд удирдаагүй Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний нэгжээс олгогдох зөвшөөрөл. 215. Downstream data authority/Нислэгийн чиглэлд өгөгдөл солилцох эрх бүхий байгууллага Нислэгийн чиглэлийн дагуух зөвшөөрөл авах зорилгоор зохих Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний нэгжтэй холбоо тогтоох боломжоор хангаж байгаа газрын систем. 216. Dry runway / Хуурай ХБЗ Агаарын хөлгийн тоормосны хэвийн үйлчлэлийг хангах, нойтон болон бохирдсон зурваснаас бусад хөөрч, буух зурвас. 217. Dual instruction time / Зааварчилга өгөх нислэгийн цаг Эрх олгогдсон багш нисгэгчээс хос удирдлагатай агаарын хөлөг дээр аливаа этгээдэд нислэгийн зааварчилга өгч байгаа нислэгийн цаг. 218. Duplex / Дуплекс Хоѐр станцын хооронд тухайн чиглэлүүдэд нэг зэрэг холбоо барих аргачлал. ------------------------------ E -----------------------------219. Electronic aeronautical chart display / Навигацийн дэлгэц Зайлшгүй шаардлагатай мэдээллийг харуулах замаар нислэгийн чиглэлийн маршрутыг тохиромжтой аргаар цаг тухайд нь төлөвлөх, хянах ба чиглүүлэх боломжийг нисэх багт олгож буй электрон төхөөрөмж 220. Elevation / Өндөр Далайн дундаж түвшнээс газрын гадаргуу, эсхүл аливаа цэг, түвшин хүртэлх босоо зай. 221. Embarkation / Онгоцонд суух Нислэгийг үргэлжлүүлэх зорилгоор, нислэгийг гүйцэтгэж байсан нисэх багийн гишүүн болон зорчиж байсан зорчигчоос бусад этгээд тухайн агаарын хөлөгт нэмэгдэж суух. 222. Emergency airworthiness directive/Нислэгт тэнцэх чадварын Онцгой удирдамж Яаралтай гүйцэтгэлийг шаардсан нислэгт тэнцэх чадварын удирдамж. 223. Emergency exit / Ослын гарц Онцгой нөхцөл байдлын үед агаарын хөлөгт байрлаж байгаа зорчигч, нисэх багийн гишүүдийг нүүлгэн шилжүүлэхэд ашиглах хаалга, гарц. 224. Emergency locator transmitter (ELT) / Ослын байрлал дамжуулагч (ELT) 18

Автоматаар, эсхүл гар ажиллагаагаар ажиллагаанд орж тодорхой давтамж дээр бусдаас ялгагдах дохиог дамжуулах төхөөрөмж. Ослын байрлал дамжуулагч төхөөрөмж нь: Суурин автомат ELT-Агаарын хөлөгт хөдөлгөөнгүй бэхлэгдсэн автомат ажиллагаатай ELT. Зөөврийн автомат ELT- Агаарын хөлөгт хөдөлгөөнгүй бэхлэгдсэн боловч богино хугацаанд салган хэрэглэж болох автомат ажиллагаатай ELT. Автоматаар задардаг ELT- Агаарын хөлөгт хөдөлгөөнгүй бэхлэгдсэн, цохилтын улмаас болон ус мэдрэгчээс автоматаар задарч ажиллагаанд ордог ELT. Түүнчлэн гар ажиллагаагаар ажилладаг байх. Аврах ELT- Онцгой нөхцөл байдлын үед ослоос амьд үлдэгсэд агаарын хөлгөөс салгаж ашиглахад хялбар байдлаар байрлуулсан ELT . 225. Emergency parachute / Аврах шүхэр Онцгой нөхцөл байдлын үед ашиглахад зориулан бүтээгдсэн шүхэр. 226. Emergency phase / Онцгой нөхцөл байдлын үе Тодорхой бус, сэрэмжлүүлсэн, аюултай нөхцөл байдлын аль ч үеийг илэрхийлэх ерөнхий ойлголт. 227. Empty weight / Хоосон жин Их бие, хөдөлгүүр, сэнс, ротор ба суурилуулсан төхөөрөмжүүдийн жин. /Хоосон жинд тэнцвэржүүлэх ачаа, ашиглагдахгүй үлдэгдэл түлш, хөдөлгүүр, хөргөлт болон шингэний системийн шавхагдашгүй тосны жин тооцогдоно/ 228. Endanger aircraft / Аюул тулгарсан агаарын хөлөг Агаарын хөлгийн бүхээгт нь яваа хүмүүст тулгарсан аюулыг нисэх баг өөрийн үйл ажиллагаагаар арилгаж чадахгүй нөхцөл байдалд орсон, эсхүл уг агаарын хөлөгтэй радио холбоо алдагдсан, байрлал нь тодорхой бус байгаа агаарын хөлөг. 229. Engine / Хөдөлгүүр Удирдлага болон ажиллагаанд шаардлагатай эд ангиар тоноглогдсон, агаарын хөлгийг хөдөлгөгч хүч болгон ашиглах төхөөрөмж /үүнд сэнсийг үл хамааруулна/. 230. En-route phase / Чиг шулуун нислэгийн үе шат Хөөрөлтийн болон өндөр авалтын эхний үе шатны төгсгөлөөс ойртолт эхлүүлэх болон буултын үе шат хүртэлх нислэгийн тодорхой хэсэг. 231. Escorted passenger /Асран хамгаалагчтай зорчигч Нислэгийн үед бусдын халамж, хамгаалалтад байх шаардлагатай зорчигч. 232. Estimated time of arrival / Нисэн ирэх тооцоот цаг ХНЖ-ын дагуу үйлдэгдэх нислэгийн хувьд, навигацийн тоноглолын тусламжтайгаар тодорхойлсон, хэрэглэлээр ойртолт үйлдэх журмыг эхлүүлэх цэгт агаарын хөлөг нисэн хүрэх тооцоот цаг, эсхүл аэродром дээр навигацийн тоноглол байхгүй тохиолдолд агаарын хөлөг тухайн аэродром дээрх тодорхой цэгт нисэн очих тооцоот цаг. ИХНЖ-ын дагуу үйлдэгдэх нислэгийн хувьд агаарын хөлөг тухайн аэродром дээрх тодорхой цэгт нисэн очих тооцоот цаг. 233. Excess baggage / Илүү тээш Үнэ төлбөргүй тээвэрлэхийг зөвшөөрсөн хэмжээнээс илүү гарсан тээш. 234. Exemption /Дүрмийн шаардлагаас чөлөөлөх Хүчин төгөлдөр дүрмийн шаардлагаас чөлөөлөх тухай Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын шийдвэр. 235. Expected approach time / Ойртолт үйлдэхээр тооцоолсон цаг НХУ-ын тооцоолсноор, агаарын хөлөг буултын ойртолтыг гүйцэтгэхээр хүлээлгийн бүсийг орхих цаг. Тайлбар:Хүлээлгийн бүсийг орхих бодит цаг нь ойртолт үйлдэх зөвшөөрлөөс шалтгаална. 19

236. Extended range operation/Алсын зайн нислэг Тогтуун агаарт чиг шулуун нислэгийн хурдтай нисэж байгаа турбинт хоѐр хөдөлгүүрт онгоцны нэг хөдөлгүүр татгалзах үед тухайн маршрутын аливаа нэг цэгээс зохих нөөц аэродром хүртэл нисэх нислэгийн цаг нь тээвэрлэгчийн харъяалах улсаас тогтоосон босго хугацаанаас илүү байх нислэг. 237. Extended over-water operation/Усан дээгүүрх үргэлжилсэн нислэг Далайн эргээс 90 км ба түүнээс алс зайд байрлах цэг хүртэл төлөвлөсөн нислэг. ------------------------------ F -----------------------------238. Final approach/Ойртолтын сүүлчийн үе шат Хэрэглэлээр ойртолт үйлдэх горимыг эхлүүлэх ойртолтын тодорхой хэсэг. Энэ нь тусгайлан тогтоосон ойртолтын сүүлчийн хянах цэгээс, эсхүл ийм хянах цэг байхгүй тохиолдолд дараахьь цэгүүдээс: а/ сүүлчийн эргэлтийн төгсгөлөөс, эсхүл б/ аэродромын ойролцоох дараахьь цэгийн төгсгөлөөс: 1/ буулт үйлдэж болох, эсхүл 2/ ойртолтоос гарах горимыг эхлүүлэх зэргээс эхэлнэ. 239. Final approach and take-off area (FATO)/Ойртолтын эцсийн болон хөөрөлтийн бүс Ойртолтын сүүлчийн үе шат, эсхүл буултыг гүйцэтгэж дуусгах болон хөөрөлтийг эхлүүлэх тогтоогдсон талбай. Энэхүү талбай нь нэгдүгээр ангиллын үзүүлэлттэй нисдэг тэргэнд ашиглагдах бөгөөд хөөрөлтийг зогсоох боломжит зайг багтаасан байна. 240. Final approach fix or point/Ойртолтын сүүлчийн хянах цэг Ойртолтын сүүлчийн үе шатыг эхлүүлэх цэг. 241. Final approach segment/Ойртолтын сүүлчийн үе шат Хэрэглэлээр ойртолт үйлдэх журмын, өндөр алдах болон буултын чиг шулуунд орох, тодорхой үе шат. 242. Final reserve fuel/Нөөц түлш Нисэн очих болон нөөц аэродромын, эсхүл тохиромжтой аэродромын орчинд төлөвлөгдөөгүй маневр хийх тохиолдолд нислэгийн ажиллагааг аюулгүй дуусгах хэрэгцээт түлшний хамгийн бага хэмжээ. 243. Fireproof/Гал тэсвэрлэх чадвар Галд 15 минутын туршид тэсвэртэй байх боломж. 244. Fireproof material/Галд тэсвэртэй материал Материалын чадвар нь гантай адил эсхүл түүнээс илүү халалтанд тэсвэрлэх тусгай зориулалтаар ашиглах материал. 245. Fire resistant /Гал эсэргүүцэх чадвар Галд 5 минутын туршид тэсвэртэй байх боломж. 246. Flight crew member / Нисэх багийн гишүүн Нислэгт агаарын хөлгийн удирдлагатай холбоотой үүрэг хүлээсэн, агаарын тээвэрлэгчээс томилогдсон, мэргэжлийн үнэмлэх бүхий багийн гишүүн. 247. Flight data analysis / Нислэгийн өгөгдөлд дүгнэлт хийх Нислэгийн аюулгүй ажиллагааг сайжруулах үүднээс нислэгийн явцад бичигдсэн өгөгдөлд дүн шинжилгээ хийх явц. 248. Flight documentation / Нислэгийн бичиг баримт Нислэгт зориулсан цаг уурын мэдээллийг агуулсан хүснэгт, зурагтай гар буюу хэвлэмэл бичиг баримт. 20

249. Flight duty period / Нислэгийн үүрэгт хугацаа Амарсны дараа нэг буюу хэд хэдэн цуврал нислэг үйлдэхээр нисэх багийн гишүүнээр томилогдож үүргээ биелүүлж эхлэхээс тухайн үүргээ биелүүлж дуусах хүртэлх нийт хугацаа. 250. Flight examiner / Шалгах-нисгэгч Нисэх багийн гишүүний мэргэжлийн үнэмлэх, эсхүл зэрэглэл дадлагажуурын болон нислэгийн шалгалт авах эрх бүхий этгээд.

олгох

зорилгоор

251. Flight following flight plan / Нислэгийг хянах нислэгийн төлөвлөгөө Агаарын хөлгийн байрлал тодорхойгүй, эсхүл тогтоосон хугацаанд нисэн ирээгүй тохиолдолд онцгой нөхцөл байдлын арга хэмжээг эхлүүлэх, агаарын хөлгийн нислэгт хяналт тавих нислэгийн төлөвлөгөө. 252. Flight information centre / Нислэгийн мэдээллийн төв Нислэгийн мэдээллийн ба түгшүүрийн мэдээллийн үйлчилгээгээр хангах төв. 253. Flight information region / Нислэгийн мэдээллийн район Нислэгийн хөдөлгөөний удирдлага болон нислэгийн мэдээллийн үйлчилгээ явуулж байгаа, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зай. 254. Flight information service / Нислэгийн мэдээллийн үйлчилгээ Нислэгийн аюулгүй ба үр ашигтай гүйцэтгэлийг хангахад шаардлагатай мэдээлэл, зөвлөмжөөр хангах нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ. 255. Flight level / Нислэгийн өндрийн цуваа Атмосферийн 1013.2 гПа тогтмол даралтын түвшингээс тооцсон, Монгол Улсын АIP-д зарлагдсан нислэгийн тодорхой өндөр. 256. Flight manual / Агаарын хөлгийн нислэгийн заавар Агаарын хөлгийн үйл ажиллагааг аюулгүйгээр гүйцэтгэхэд нисэх багийн гишүүдэд шаардлагатай зааварчилга, мэдээлэл, мөн тухайн агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын хязгаарлалтуудыг багтаасан, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй холбоотой заавар. 257. Flight navigation / Нислэгийн навигаци Агаарын хөлгийн бүхээгт суурилуулсан навигацийн төхөөрөмж болон навигацийн тооцоогоор нислэгийн үед агаарын хөлгийн байрлалыг тодорхойлох үйл ажиллагаа. 258. Flight plan / Нислэгийн төлөвлөгөө Нисэх баг буюу түүнийг төлөөлөх этгээдээс нислэгийн хөдөлгөөний үйлчилгээгээр хангуулах зорилгоор нислэг эхлэхийн өмнө тухайн төлөвлөгдсөн нислэг, эсхүл нислэгийн тодорхой хэсгийн талаар нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний нэгжид өгч буй мэдээлэл. 259. Flight recorders / Нислэгийн бодит хяналтын төхөөрөмж Осол, зөрчлийн талаар нэмэлт мэдээлэл олж авах, шинжлэн шалгах ажиллагаанд ашиглах зорилгоор агаарын хөлөгт байрлуулсан аливаа бичлэгийн төхөөрөмж. 260. Flight route / Нислэгийн чиглэл Хойд туйлыг үндэс болгон жинхэнэ ба соронзон өнцгөөр илэрхийлэгдэх, агаарын хөлгийн нислэгийн чигийг газрын гадаргад тусган тооцсон чиг. 261. Flight time / Нислэгийн цаг Агаарын хөлөг хөөрөлт үйлдэх зорилгоор гүйж эхлэх үеэс, нислэгийн төгсгөлд зогсох хүртэлх нийт хугацаа.

бүрэн

262. Flight time (helicopters) / Нислэгийн цаг (Нисдэг тэрэг) Нисдэг тэрэгний сэнсний алга эргэлдэж эхлэх мөчөөс сэнсний алганы эргэлт зогсон нислэг дуусах хүртэлх нийт хугацаа. 21

263. Flight visibility / Нислэгийн алсын барааны харагдац Нислэгийн явцад агаарын хөлгийн бүхээгээс харагдах алсын барааны харагдац. 264. Foreign aircraft / Гадаадын агаарын хөлөг Гадаад улсад бүртгэлтэй агаарын хөлөг. 265. Forecast / Цаг агаарын урьдчилсан мэдээ Тодорхой цагт, эсхүл тодорхой хугацааны турш, тодорхой бүс нутаг, эсхүл агаарын зайд цаг уурын ирээдүйн нөхцөл ямар байхыг заасан мэдээлэл. 266. Forsed landing/Аргагүйдсэн буулт Нисэх багийн үйл ажиллагааг онцгой хүндрүүлсэн нислэг-техникийн гэнэтийн татгалзлын улмаас нислэгийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ойролцоох аэродромд, эсвэл аэродромын бус газарт буулт үйлдэх 267. Free zone / Чөлөөт бүс Гаалийн болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдох, хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол улсын нутаг дэвсгэрийн хэсгийг. 268. Freighter or all cargo aircraft / Ачааны агаарын хөлөг Зөвхөн ачаа тээш тээвэрлэхэд зориулагдсан агаарын хөлөг. (түүнчилэн гэрийн тэжээмэл амьтад, машин механизмын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл зэргийг дагалдан яваа этгээд) 269. Frequency channel / Давтамжийн суваг Цацралтыг тусгай ангиллаар дамжуулахад тохирох давтамжийн спектрийн тасралтгүй хэсэг. Тайлбар:Нэвтрүүлэгчийн тогтоогдсон маягт тохирсон давтамжийн спектрийн тухайн хэсэгтэй холбоотой мэдээлэл болон гэрлийн тусгалын зэрэглэлийн талаар ITU Radio Regulations Article S2 and Appendix S1. – д тусгасан байдаг.

270. Fully functioning dual controls / Бүрэн ажиллагаатай хос удирдлага Аль ч нисгэгчийн суудлаас хөдөлгүүрийн чадлыг болон агаарын хөлгийн бүх тэнхлэгийн дагуух хөдөлгөөнийг удирдах удирдлага. ------------------------------ G -----------------------------271. GAMET area forecast / Нислэгийн цаг уурын мэдээлэл/районы урьдчилсан мэдээ Цаг уурын эрх бүхий байгууллагаас гаргасан, нам өндрийн онгоцны нислэгийн замд ажиглагдсан болон урьдчилан мэдээлэх цаг агаарын аюултай үзэгдлийн цаг хугацаа, орон зайн өөрчлөлтийн тухай мэдээлэл. 272. Geoid Эх газрын дундуур тасралтгүй үргэлжлэх, дэлхийн таталцлын талбайд байх далайн дундаж түвшинтэй ижил түвшинд байх гадаргуу. Тайлбар:Тухайн газар нутгийн таталцлын тогтворгүй байдал (салхины урсгал, хөрсний давсархаг чанар, агаарын урсгал )-аас шалтгаалан таталцлын хүч нь газар сайгүй Geoid-тэй перпендикуляр байдгаас Geoid нь жигд бус хэлбэртэй байдаг.

273. Geodetic datum / Геодезийн өгөгдсөн хэмжигдэхүүн Дэлхийн харилцан уялдаатай байгалийн үзэгдлүүдээс хамааралтайгаар орон нутгийн байгалийн үзэгдлүүдийн чиг хандлага, байршлыг тогтоох шаардлагатай хамгийн наад захын параметрүүд.

22

274. Geodesic distance/Геодезийн зай Математик аргаар тодорхойлсон зуйван хэлбэртэй гадаргууд байх аливаа хоѐр цэгийн хоорондох хамгийн богино зай. 275. Geoid undulation/Газрын гадаргын долгион Эллипс хэлбэрийн математик үзүүлэлтийн дээр (эерэг), эсхүл дор (сөрөг) байрлах the geoid-ийн зай. 276. General aviation/Ерөнхий зориулалтын агаарын тээвэр Төлбөр болон түрээсийн үндсэн дээр үйлдэх, хуваарьт болон захиалгат нислэгээс бусад иргэний нисэхийн бүх нислэг. 277. General aviation activity/Ерөнхий зориулалттай агаарын тээврийн үйл ажиллагаа Төлбөр болон түрээсийн үндсэн дээр үйлдэх, хуваарьт болон захиалгат нислэгээс бусад иргэний нисэхийн бүх нислэг. Эдгээр нислэгийг дараахь байдлаар ангилах бөгөөд энэ нь ICAО-ын статистик үзүүлэлтэд ашиглагдана: 1/ сургалтын нислэг; 2/ ажил хэргийн болон зугаацах нислэг; 3/ тусгай зориулалтын нислэг; 4/ бусад нислэг. 278. General aviation operation/Ерөнхий зориулалттай агаарын тээврийн нислэг Арилжааны агаарын тээвэрлэлт болон тусгай нислэгийн үйл ажиллагаанаас бусад нислэг. 279. General aviation region / Ерөнхий зориулалтын нислэгийн район Арилжааны нислэгээс бусад нислэгийн үйл ажиллагаа явуулахад зориулан тогтоогдсон агаарын зайн хэсэг. 280. Geographical co-ordinates / Газар зүйн солбицол Дэлхийн газарзүйн хэмжилтийн систем (WGS-84)-д хамааралтай илэрхийлэгддэг өргөрөг ба уртраг. 281. Glider/Планер Дельтапланаас бусад, аливаа хүчний төхөөрөмжийн тусламжгүйгээр агаартай харилцан үйлчилж, агаарын урсгалын нөлөөллөөр агаарт тогтон нислэг үйлдэх агаараас хүнд нисэх төхөөрөмж. 282. Glider flight time / Планерын нислэгийн цаг Татлагатай, татлагагүйгээс үл хамааран, хөөрөлт үйлдэхээр планер хөдөлсөн тэр мөчөөс нислэг дуусах мөч хүртэлх нийт хугацаа. 283. Glide path / Глиссад Ойртолтын сүүлчийн үеийн босоо чиглэлд зориулж тогтоосон өндөр алдалтын үзүүлэлт. 284. Grid point data in digital form / Солбилцолын цэгийн тоон хэлбэрт шилжүүлсэн өгөгдөл Газрын зурагт тогтмол байрлалтай цэгүүдийн багцыг, цаг уурын компьютерээс нөгөө компьютер рүү код хэлбэрээр дамжуулахад зориулж автомат ажиллагаанд тохирох хэлбэрээр компьютерт боловсруулсан цаг агаарын өгөгдөл. Тайлбар:Ихэнх тохиолдолд дээрх өгөгдлүүдийг дунд болон дээд зэргийн хурдтай харилцаа холбооны сувгаар дамжуулдаг.

285. Ground equipment / Газрын тоноглол Газарт байгаа онгоцонд техник үйлчилгээ, засвар болон бусад үйлчилгээнүүдийг хийхэд ашиглагдах тоноглолууд. Үүнд шалгах тоноглол, ачаа тээш болон зорчигч үйлчилгээний зориулалтын тоног төхөөрөмжүүд ч багтана. 286. Ground handling / Газрын үйлчилгээ 23

Агаарын хөлөг нисэх буудалд нисэн ирэх, нисэн гарахад шаардлагатай нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнээс бусад үйлчилгээ. 287. Ground-to-air communication / Газраас – агаар холбоо Газарт байрлаж байгаа станц, эсхүл газрын гадаргуу дээрх тухайн байрлалаас агаарын хөлөгтэй холбоо тогтоох нэг талын холбоо. 288. Ground visibility / Газар дах алсын барааны харагдац Итгэмжлэгдсэн ажиглагч эсхүл автомат системээс мэдээлж байгаа аэродром дээрх ил харааны харагдац. 289. Gyroplane / Нисдэг тэрэг Босоо тэнхлэгийг тойрон чөлөөтэй эргэх нэг буюу түүнээс дээш сэнс агаартай харилцан үйлчилсэний нөлөөгөөр нислэг үйлдэх агаараас хүнд агаарын хөлөг. ------------------------------ H -----------------------------290. Hang glider / Дельтаплан Аливаа хүчний төхөөрөмжийн тусламжгүйгээр агаартай харилцан үйлчилснээр агаарын урсгалын нөлөөллөөр агаарт дүүжлэгдэн, хөдөлгөөн үйлдэх агаараас хүнд нисэх төхөөрөмж. 291. Hazard beacon / Аюулын гэрэлт дохио Агаарын навигацид аюул байгааг дохиолоход ашиглах аэронавигацийн гэрэл. 292. Heading / Чиглэл Агаарын хөлгийн их биений дагуух тэнхлэг болон хойд зүгийн хооронд үүссэн өнцгөөр илэрхийлэгдэх чиглэл.(бодит, соронзон, компасс) 293. Heavier-than-air aircraft / Агаараас хүнд агаарын хөлөг Аэродинамик хүчний үйлчлэлийн үндсэн дээр өргөх хүч үүсэж нислэг үйлдэх агаарын хөлөг. 294. Heavy aircraft / Хүнд агаарын хөлөг Хөөрөлтийн зөвшөөрөгдсөн дээд жин нь 136 000 кг буюу түүнээс дээш жинтэй агаарын хөлөг. 295. Height / Харьцангуй өндөр Тодорхой тогтоосон түвшингээс тухайн цэг буюу обьект, эсхүл түвшин хүртэлх босоо зай. Тайлбар: Дээр дурьдсан цэг буюу объект нь онгоцны хамгийн доод цэг, харин тодорхой тогтоосон түвшин нь тухайн тохиолдлоос хамаарч хөөрөх эсхүл буух зурвасны гадаргуу болно. Энэ тодорхойлолт нь зөвхөн Чикагогийн конвенцийн Хавсралт 6/I-д хамаарна.

296. Helicopter / Нисдэг тэрэг Хөдөлгүүрийн хүчээр босоо тэнхлэгийг тойрон эргэх нэг буюу хэд хэдэн даах сэнс агаартай харилцан үйлчилсний үндсэн дээр өргөх хүч үүсгэн нислэг үйлдэх агаараас хүнд агаарын хөлөг. 297. Helicopter clearway / Нисдэг тэрэгний саадаас чөлөөтэй хэсэг Зохих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн үзүүлэлт бүхий нисдэг тэргийг хурд болон тодорхой өндөр авахад зориулан газар, эсхүл усан дээр сонгож зассан хэсэг газар. 298. Helicopter ground taxiway / Нисдэг тэрэгний явгалах зам Зөвхөн нисдэг тэрэгний хөдөлгөөнд зориулсан газар дээрх явгалах зам. 299. Helicopter stand / Нисдэг тэрэгний зогсоол Нисдэг тэрэг зогсоход зориулагдсан агаарын хөлгийн зогсоол ба нисдэг тэрэг агаараар явгалах нислэг үйлдэж байгаа тохиолдолд тухайн нисдэг тэрэг буух болон хөөрөх талбай. 24

300. Heliport / Вертодром Нисдэг тэрэгний хөөрөлт, буулт, явгалалтад зориулж тусгайлан тоноглосон хуурай газар буюу усан гадаргуу, аливаа байгууламжийн тодорхой хэсэг. 301. Heliport operating minima / Вертодромын ашиглалтын хязгаарлалт Вертодромыг дараахь хязгаарлалтаар ашиглана: а/ хөөрөлтийн хязгаарлалт – зурвасны дагуух алсын барааны харагдац, эсхүл алсын барааны харагдац, хэрэв шаардлагатай бол үүлний нөхцөл байдлаар; б/ нарийвчлалтай ойртолт, буултын хязгаарлалт – үйл ажиллагааны ашиглалтын зэрэглэлээс хамаарч алсын барааны харагдац, эсхүл зурвасны дагуух алсын барааны харагдац болон шийдвэр гаргах үнэмлэхүй / харьцангуй өндрөөр; в/ босоо зааварчилгааны дагуу ойртолт, буултын хязгаарлалт – алсын барааны харагдац, эсхүл зурвасны дагуух алсын барааны харагдац болон шийдвэр гаргах үнэмлэхүй / харьцангуй өндрөөр; г/ нарийвчлалтай бус ойртолт, буултын хязгаарлалт – алсын барааны харагдац, эсхүл зурвасны дагуух алсын барааны харагдац, доошилж болох хамгийн бага үнэмлэхүй / харьцангуй өндөр, хэрэв шаардлагатай бол үүлний нөхцөл байдлаар. 302. Holding bay/Агаарын хөлөг байрлах газар Агаарын хөлөг зогсох, эсхүл тойрох г.м хөдөлгөөнийг хийхэд зориулан хангалттай тогтоосон гадаргуу/газар. 303. Holding procedure / Хүлээх нислэг Дараагийн зөвшөөрлийг хүлээх зуур тогтоосон агаарын зайд агаарын хөлгийг нисгэхээр урьдчилан тогтоосон манѐвр. 304. Holdover time / Уртасгасан хугацаа Агаарын хөлгийн гадаргууд цацсан мөстөлтөөс хамгаалах шингэн нь гадаргуу дээр мөс, цан, хяруу үүсэх, цас хуримтлагдахаас хамгаалж чадах хугацаа. 305. Hover / Дүүжин нислэг Аливаа гадаргуугаас дээш, тогтмол өндөр болон байрлалтай нисдэг тэрэгний нислэг. 306. Human Factors principles / Хүний хүчин зүйлийн зарчмууд Хүний чадамжийг гүйцэд авч үзсэнээр хүн болон бусад системийн эд анги хоорондын аюулгүй харилцан үйлчлэлийг бий болгох аэронавигацийн загвар, гэрчилгээ, сургалтын үйл ажиллагаа, техник үйлчилгээнд холбоотой хүний хүчин зүйлийн хэм хэмжээ. 307. Human performance / Хүний чадавхи Нисэхийн үйл ажиллагааг аюулгүй, үр дүнтэй байлгах хүний чадамж болон хязгаарлалт. 308. Hypsometric tints / Гипсометрийн өнгө Далайн түвшнээс дээш өндрийн түвшинг харуулах сүүдэр, эсхүл өнгөний хувирлын дэс дараатай байдал. ------------------------------ I -----------------------------309. Identification beacon / Ялгах гэрэл Тодорхой цэгийг ялгах зорилгоор кодолсон дохиог гэрэлтүүлэх аэронавигацийн анивчсан гэрэл. 310. IFR flight / Хэрэглэлийн нислэгийн журмаар үйлдэх нислэг Хэрэглэлийн нислэгийн журмын дагуу үйлдэх нислэг. 311. Inadmissible passenger / Нэвтрэх зөвшөөрөлгүй зорчигч Паспорт болон визийн зөрчил болон бусад шалтгааны улмаас эрх бүхий байгууллагаас тухайн улс руу нэвтрэх зөвшөөрөл олгогдоогүй зорчигч. 312. Incident / Зөрчил 25

Осол болон ноцтой зөрчлөөс бусад, агаарын хөлгийн ашиглалттай холбогдсон, агаарын хөлгийн аюулгүй үйл ажиллагаанд нөлөөлж байгаа, эсхүл нөлөөлж болзошгүй тохиолдол/үйл явдал. 313. Initial approach segment / Ойртолтын эхний үе шат Ойртолтын эхний болон дунд үе шатуудын хооронд байрлах хяналтын цэгт эсхүл боломжтой тохиолдолд ойртолтын төгсгөлийн хяналтын цэгт хэрэглэлийн журмаар ойртолт үйлдэх үе шат. 314. Infected area/Халдварлагдсан бүс (хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор) Хүн ба/эсхүл мал амьтанд идэвхтэй хэлбэрээр тархаж байгаа халдварт өвчний оршин байгаа газрыг орон нутгийн, эсхүл үндэсний олон нийтийн эрүүл мэндийн байгууллага, эсхүл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өөрийн хяналтанд авч хорио цээр тогтоосон бүс. 315. Instrument flight time / Хэрэглэлийн нислэгийн цаг Хэрэглэлийн нислэгийг гүйцэтгэх хугацаа. 316. Instrument meteorological conditions/Хэрэглэлийн нислэгийн цаг агаарын нөхцөл Алсын барааны харагдац, үүл хүртэлх зай ба үүлний доод суурийн өндөр нь ил харааны нислэгийн цаг агаарын нөхцөлийн хязгаарлалтаас доош илэрхийлэгдэх нөхцөл. 317. Instrument runway/Хэрэглэлийн ХБЗ Хэрэглэлээр ойртолт үйлдэж буй агаарын хөлөгт ашиглагдах ХБЗ-ны дараахь төрлүүдийн нэг: а/ Нарийвчлалгүй ойртолттой ХБЗ. Ил харааны тоног төхөөрөмжөөр үйлчилдэг болон ил харааны хэрэглэлээр тоноглогдоогүй бол чиг шулуун ойртолтын үед чиглэлийн талаарх зохих зааварчилгааг өгдөг хэрэглэлийн ХБЗ. б/ Нэгдүгээр зэрэглэлийн, нарийвчлалтай ойртолттой ХБЗ. Хэрэглэлийн буултын систем (ХБС) болон/эсхүл Микродолгионы буултын систем (МДБС)-тэй, шийдвэр гаргах өндөр нь 60 м (200 фут)-ээс багагүй, алсын барааны харагдац 800м-ээс багагүй эсхүл зурвасны дагуух алсын барааны харагдац 550м-ээс багагүй нөхцөлд үйлдэх нислэгт зориулагдсан ил харааны тоног төхөөрөмжтэй хэрэглэлийн ХБЗ. в/ Хоѐрдугаар зэрэглэлийн, нарийвчлалтай ойртолттой ХБЗ. Хэрэглэлийн буултын систем болон/ эсхүл Микродолгионы буултын системтэй, шийдвэр гаргах өндөр нь 60 м (200 фут)-ээс доош боловч 30м (100 фут)-ээс багагүй, зурвасны дагуух алсын барааны харагдац 350м-ээс багагүй нөхцөлд үйлдэх нислэгт зориулагдсан ил харааны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хэрэглэлийн ХБЗ. г/ Гуравдугаар зэрэглэлийн, нарийвчлалтай ойртолттой ХБЗ. Хэрэглэлийн буултын систем болон/эсхүл Mикродолгионы буултын системтэй, зурвас хүртэл болон зурвасны дагуу: А – шийдвэр гаргах өндөр 30м-ээс доош, эсхүл шийдвэр гаргах өндөр байхгүй болон зурвасны дагуух алсын барааны харагдац 200м-ээс багагүй нөхцөлд үйлдэх нислэгт зориулагдсан; Б - шийдвэр гаргах өндөр 15м-ээс доош, эсхүл шийдвэр гаргах өндөр байхгүй болон зурвасны дагуух алсын барааны харагдац 200м-ээс доош боловч 50м-ээс багагүй нөхцөлд үйлдэх нислэгт зориулагдсан; C– шийдвэр гаргах өндөр болон зурвасны дагуух алсын барааны харагдац хязгаарлалтгүй нөхцөлд үйлдэх нислэгт зориулагдсан. Тайлбар 1: Хэрэглэлийн буулт үйлдэх систем болон/эсхүл Микродолгионы буултын системийн тодорхойлолттой холбоотой заалтыг Чикагогийн конвенцийн Хавсралт 10/ I дэвтрээс харах. Тайлбар 2: Өгөгдсөн ил харааны бус хэрэглэлийн тоо хэмжээнд ил харааны хэрэгслийг зайлшгүй сонгон хамруулах шаардлагагүй. Ил харааны хэрэгслийг сонгоход тавигдах үзүүлэлтүүд гэдэг нь үйлдэх гэж байгаа нислэгт тавигдах нөхцлүүд.

318. Instrument time / Хэрэглэлийн цаг 26

Хэрэглэлийн нислэгийн цаг ба газарт хэрэглэлээр үйлдсэн нислэгийн дадлагын хугацаа. 319. Insurance agreement /Даатгалын гэрээ Тээвэрлэгч нь эд хөрөнгө, ашиг сонирхлоо болзошгүй эрсдэлээс учирч болох хохирлыг даатгалын компаниар нөхөн төлүүлэхээр хийсэн хэлцэл. 320. Integrity (aeronautical data) / Бүрэн бүтэн байдал (нисэхийн өгөгдөл) Нисэхийн өгөгдлүүдийн эх, нэмэлт өөрчлөлт оруулсан хувилбаруудад тоо хэмжээ алдагдаагүй болон өөрчлөгдөөгүйг батлах түвшин. 321. Integrated Aeronautical Information Package / Нисэхийн мэдээллийн багц Дараахь элементүүдээс бүрдсэн мэдээллийн багц: - AIP, түүний өөрчлөлтийн үйлчилгээ; болон - AIP-ын нэмэлт; болон - NОТАМ, PIB болон - AIC нисэхийн мэдээллийн цуврал; болон - хүчин төгөлдөр NОТАМ-уудын хяналтын жагсаалт болон бүрдэл. 322. Intermediate approach segment / Ойртолтын дунд үе шат Ойртолтын дунд болон төгсгөлийн үе шатуудын хооронд байрлах хяналтын цэгт, эсхүл боломжтой тохиолдолд ойртолтын төгсгөлийн хяналтын цэг болон нэмэлт маневруудын хооронд байрлах хяналтын цэгт хэрэглэлийн журмаар ойртолт үйлдэх үе шат. 323. Intermediate holding position / Завсрын хүлээх байрлал Аэродромын хяналтын цамхагаас зааварчилга өгөгдсөнөөр, нислэг үйлдэхэд ямарч саадгүй болох хүртэл агаарын хөлгийн явгалалт болон машин техникийн хөдөлгөөнийг зогсоож ХБЗ-д хөдөлгөөний хяналт тогтоох зориулалтаар тогтоосон байрлал. 324. International airways volcano watch (IAVW)/Олон улсын агаарын зам дахь галт уулнаас сэрэмжлүүлэх сэрэмжлүүлэг Агаар мандалд дэгдсэн галт уулын үнсэн дунд орохоос агаарын хөлгийг сэрэмжлүүлэг мэдээгээр хангах болон хянах тухай олон улсын хэлэлцээр. Тайлбар: Олон улсын агаарын зам дахь галт уулнаас сэрэмжлүүлэх үйл ажиллагаа нь хэлэлцэн тохирогч улсуудын танилцуулсан сүлжээний мэдээлэл болон эх сурвалжуудын ажиглалтаас олж авсан мэдээллийг ашиглагч нисэхийн болон нисэхийн бус байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурладаг.Сэрэмжлүүлэг нь ICAO болон холбогдох бусад олон улсын байгууллагатай хийж байгаа хамтын ажиллагаа.

325. International airport / Олон улсын нисэх буудал Хилийн шалган нэвтрүүлэх боомт, цагаачлалын алба, гааль, хорио цээрийн хяналтын ажиллагаа бүхий, олон улсын нислэг үйлдэх зориулалттай нисэх буудал. 326. International NOTAM office (NOF) / Олон улсын NOTAM-ын алба Олон улсын хэмжээнд NOTAM солилцох үүрэгтэй, тухайн улсын итгэмжлэн томилсон алба. 327. International telecommunication service/Олон улсын харилцаа холбооны үйлчилгээ Өөр улсуудын холбооны байгууллага болон станцуудын хооронд, эсхүл тухайн улсын харьяалагдахгүй хөдөлгөөнт станцуудын хоорондох харилцаа холбооны үйлчилгээ. 328. Investigation /Шинжлэн шалгах Цаашид осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, шалтгааныг тогтоох, дүгнэлт бэлтгэх, хэрэв шаардлагатай бол аюулгүй ажиллагааны зөвлөмж гаргах зэрэг үйл ажиллагаа. 329. Investigator in charge / Шинжлэн шалгах эрх бүхий этгээд Мэрэгшил, дадлага туршлагад нь үндэслэн шинжлэн шалгах ажиллагааг зохион байгуулах, гүйцэтгэх болон түүний явцад хяналт тавих эрхээр хангагдсан этгээд. 27

330. Isogonal Газрын зураг, эсхүл хүснэгтэн дээр тодорхой хэсэгт байх ижил соронзон өөрчлөлтэй бүх цэгүүдийг холбосон шугам. 331. Isogriv Газрын зураг болон хүснэгтэн дээрх навигацийн солбилцолын хойд туйл болон соронзон хойд туйлын хоорондын зөрүү тэгш өнцөгтийн цэгүүдийг холбосон шугам. ------------------------------ K -----------------------------332. Kilogram (kg) / Килограмм Килограммын олон улсын угийн хэв шинжийн (prototype) жинтэй тэнцэх жингийн нэгж. 333. 1 Knot (kt) Цагт далайн 1 миль зайг туулахтай тэнцэх хурдыг хэмжих нэгж. ------------------------------ L -----------------------------334. Landing area / Буултын бүс Агаарын хөлөг буулт, эсхүл хөөрөлт үйлдэхэд зориулагдсан хөдөлгөөнт бүсийн тодорхой хэсэг. 335. Landing decision point (LDP) / Буултын шийдвэр гаргах цэг Хөдөлгүүр татгалзсан тухайн цэгт, буултын үзүүлэлтүүдийг тодорхойлсноор буултыг аюулгүй үргэлжлүүлэх, эсхүл хоѐрдугаар тойрогт гарах шийдвэр гаргах цэг. 336. Landing direction indicator / Буултын чиглэл заагч Буулт ба хөөрөлтийн чиглэлийг нүдэн баримжаагаар тодорхойлоход зориулагдсан ил харааны заах хэрэгсэл. 337. Land side / Нийтийн эзэмшлийн бүс. Зорчигч болон олон нийт ямар нэгэн хязгаарлалтгүй нэвтрэх нисэх буудал, түүний барилга байгууламжийн хэсэг. 338. Landing surface / Буултын гадаргуу Агаарын хөлөг тодорхой чиглэлд буултын гүйлт үйлдэх боломжтой гэж аэродромын эрх бүхий байгууллагаас зарласан хуурай газар, эсхүл усан гадаргуун тодорхой хэсэг. 339. Large aeroplane / Том онгоц Гэрчилгээжсэн хөөрөлтийн хамгийн их жин нь 5700 кг-ээс их онгоц. 340. Level / Өндрийн түвшин Нислэг үйлдэж буй агаарын хөлгийн байршлын босоо зайн ерөнхий томъѐолол бөгөөд харьцангуй ба үнэмлэхүй өндөр, эсхүл нислэгийн өндрийн цуваа гэсэн ухагдахуунуудаар илэрхийлэгдэнэ. 341. Licensing Authority / Үнэмлэх олгох эрх бүхий этгээд Хэлэлцэн тохирогч улсаас томилсон мэргэжлийн ажилтнуудыг байгууллага.

үнэмлэхжүүлэх

342. Light aircraft / Хөнгөн агаарын хөлөг (а) Хөөрөлтийн зөвшөөрөгдсөн дээд жин нь 5700 кг буюу түүнээс бага жинтэй агаарын хөлөг. (б) Light sport aircraft/ Спортын хөнгөн агаарын хөлөг “Спортын хөнгөн агаарын хөлөг” гэж Нисдэг тэрэгнээс бусад дараах үзүүлэлтэд нийцсэн агаарын хөлгийг хэлнэ: 1/ хөөрөлтийн зөвшөөрөгдсөн дээд жин нь 650 кг-аас ихгүй; 28

2/ далайн түвшинтэй харьцуулсан тогтмол өндөрт хөдөлгүүрийн хамгийн их үргэлжилсэн горимоор нисэх нислэгийн дээд хурд нь 222 км/ц-аас хэтрэхгүй; 3/ планерын хувьд хэтрүүлж болохгүй хурд нь 222 км/ц-аас ихгүй; 4/ хөөрөлтийн зөвшөөрөгдсөн дээд жин болон хүндийн төвийн хамгийн арын байрлалд өргөх хүчийг ихэсгэх механизаци хэргэлэхгүйгээр онгоцны уналтын хамгийн их эсвэл тогтвортой нислэгийн хамгийн бага хурд нь /Vs1/ 83 км/ц-аас илүүгүй байх; 5/ нийт суудлын тоо нь нисгэгчийн суудлыг оролцуулан нэг болон хоѐр; 6/ хэрэв хөдөлгүүртэй бол нэг поршинт хөдөлгүүртэй; 7/ хөдөлгүүртэй планераас бусад хөдөлгүүртэй агаарын хөлгийн хувьд хөдөлгөөнгүй эсвэл газарт хийх тохируулгатай сэнстэй; 8/ хэрэв хөдөлгүүртэй планер бол хөдөлгөөнгүй бэхлэгдсэн эсвэл хөдөлгүүр унтарсан үед автоматаар эсэргүүцэл багасгах системтэй сэнстэй; 9/ гиропланы хувьд даах сэнс нь хоѐр алгатай, алхам нь тогтмол, сэнсний алга нь хагас уян, аюулгүй байрлалд шилжүүлэх удирдлагатай; 10/ хэрэв кабинаар тоноглогдсон бол битүүмжлэлгүй кабинтай; 11/ усан дээр хөөрч буудаггүй онгоц болон планераас бусад агаарын хөлгийн хувьд нислэгийн үед хураагддаггүй хөл ангитай; 12/ усан дээр хөөрч буух завьтай агаарын хөлгийн хувьд бэхлэгдсэн эсвэл дахин байрлуулах боломжтой хөл ангитай; 13/ планерын хувьд хөдөлгөөнгүй бэхлэгдсэн эсхүл хураагддаг хөл ангитай. 343. Lighting system reliability / Гэрэлтүүлгийн системийн найдвартай ажиллагаа Бүрэн гүйцэд суурилагдсаны дараа тодорхой зөвшөөрлийн хязгаарт системийн үйл ажиллагаа хэвийн байх магадлал. 344. Lighter-than-air aircraft /Агаараас хөнгөн агаарын хөлөг Өөрийн хөвөгч чадвараар агаарт тогтож чадах аливаа агаарын хөлөг. 345. Limit loads / Ачааллын хязгаар Үйл ажиллагааны нөхцөлүүдийг зөрчихгүй, зөвшөөрөгдсөн ачаалалын дээд хязгаар. 346. Litre (L) / Литр /л/ 1куб дециметртэй тэнцэх эзэлхүүнээр хязгаарлагдах шингэн ба хийг хэмжих нэгж. 347. Loading / Ачаалалт Нислэг үйлдэх гэж байгаа агаарын хөлөгт ачаа, шуудан, тээш, нөөц хэрэгслийг байрлуулах. 348. Load factor (Aerodynamics) / Хэт ачаалал Агаарын хөлгийн жинг аэродинамик хүч, инерцийн хүч, эсхүл газрын татах хүч зэрэг хэмжигдэхүүнээр тодорхойлогдох ачаалалтай харьцуулсан харьцаа. 349. Location indicator / Байршил илтгэгч Агаарын навигацийн суурин станцын байршлыг илтгэх, ICAO-гийн дүрэм журмын дагуу томъѐологдсон 4 оронтой үсгэн код. 350. Long range aircraft / Холын зайн нислэгийн агаарын хөлөг Чиг шулуун нислэгийн хэвийн нөхцөлд бүрэн ачаалалтайгаар 3000 далайн миль (NM) –ээс дээш зайд нисэх чадвартай агаарын хөлөг. ------------------------------ M -----------------------------351. Mach number/М тоо Агаарын бодит хурдыг дууны хурдад харьцуулсан харьцаа. 352. Magnetic variation / Соронзон хазайлт (девиаци) Бодит хойд зүг ба соронзон хойд зүгийн хоорондын зөрүү өнцөг. 353. Main navigation system / Навигацын үндсэн систем

29

Навигацийн системийн гол үзүүлэлтүүд болох нарийвчлал, системийн хэвийн ажиллагааг мэдээлэх чадвар, бэлэн байдал, үйлчилгээний тасралтгүй ажиллагааг нислэгийн үе шатанд бүрэн хангасан навигацийн систем. 354. Maintenance / Техник үйлчилгээ Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварыг хадгалах үүднээс хийгдэх бүх төрлийн засвар, өөрчлөлт, үзлэг, хуваарьт болон хуваарьт бус үйлчилгээ. 355. Maintenance organization’s procedures manual/Техник үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны заавар Техник үйлчилгээний байгууллагын бүтэц, удирдлагын үүрэг хариуцлага, гүйцэтгэх ажлын хүрээ, цех тасгуудын тодорхойлолт, техник үйлчилгээг гүйцэтгэх журмууд болон чанарын хяналтын систем зэргийг тусгасан, тухайн байгууллагын удирдах албан тушаалтнаар зөвшөөрөгдсөн бичиг баримт. 356. Maintenance programme / Техник Үйлчилгээний Хөтөлбөр Агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор хийгдэх хуваарьт техник үйлчилгээний ажлууд, тэдгээрийг гүйцэтгэх үечлэл болон найдвартай ажиллагааны хөтөлбөр зэрэг журмыг тодотгосон техник үйлчилгээний бичиг баримт. 357. Maintenance release / Техник үйлчилгээнээс гаргах Техник үйлчилгээнд хийгдсэн ажил нь тухайн техник үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны зааврын дагуу, батлагдсан өгөгдлүүд болон дүрэм журмын дагуу чанартай хийгдэж, нислэгт тэнцэх чадварын стандартад нийцэж буйг эрх бүхий ажилтнаас баталгаажуулсан баталгаажуулалт. 358. Major modification / Үндсэн өөрчлөлт Агаарын хөлөг, түүний хөдөлгүүр, сэнсний тодорхойлолтод тусгагдаагүй бөгөөд стандарт, шаардлагын дагуу хийгдээгүй тохиолдолд агаарын хөлгийн жин, төвлөрөлт бүтцийн бөх бат чанар, хүчний төхөөрөмжүүдийн ажиллагаа, нислэгийн үзүүлэлтүүд болон нислэгт тэнцэх чадварын бусад үзүүлэлтүүдэд нөлөөлөхүйц, энгийн болон практик аргаар хийх боломжгүй өөрчлөлт. 359. Major repair / Үндсэн засвар Стандарт шаардлагын дагуу хийгдээгүй тохиолдолд агаарын хөлгийн жин, төвлөрөлт, бүтцийн бөх бат чанар, хүчний төхөөрөмжүүдийн ажиллагаа, нислэгийн үзүүлэлтүүд болон агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын бусад үзүүлэлтүүдэд нөлөөлөхүйц, энгийн болон практик аргаар хийгдэх боломжгүй засвар. 360. Manoeuvring area / Маневрын талбай Перроныг оролцуулалгүй, агаарын хөлгийн хөөрөлт, буулт, явгалалтад зориулагдсан аэродромын тодорхой хэсэг. 361. Manufacturer’s maintenance programme / Үйлдвэрлэгчийн техник үйлчилгээний хөтөлбөр Агаарын хөлөг, хөдөлгүүр, сэнс, ротор, хэрэглэл тоног төхөөрөмж, аваарын тоног төхөөрөмж, эд ангид зориулан эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу, нислэгт тэнцэх чадварыг хадгалах зорилгоор үйлдвэрлэгчийн гаргасан техник үйлчилгээний заавар. 362. Marker / Маркер Аливаа саад болон хил хязгаарыг тодорхойлоход зориулагдсан, газрын түвшнээс дээш байрлуулсан зүйл. 363. Marking / Тэмдэглэгээ Аэронавигацийн мэдээллийг өгөх зорилгоор хөдөлгөөнт бүсийн талбайд байрлуулсан тэмдэглэгээ, эсхүл бүлэг тэмдэглэгээ. 364. Master minimum equipment list (MMEL)/Хамгийн цөөн тоноглолын ерөнхий жагсаалт 30

Тодорхой төрлийн агаарын хөлөгт зориулан зохион бүтээгчээс боловсруулж түүний харъяалах улсаас баталсан, нислэг үйлдэхийг зөвшөөрөх нэг ба түүнээс дээш тооны ажиллагаагүй эд ангийн жагсаалт. Хамгийн цөөн тоноглолын ерөнхий жагсаалт нь тусгай нөхцөлийг заасан хягаарлалт, эсвэл журамтай байж болно. 365. Maximum certificated take-off weight / Хөөрөлтийн зөвшөөрөгдсөн дээд жин Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын гэрчилгээнд, эсхүл нислэгийн зааварт тусгагдсан хөөрөлтийн хамгийн их жин. 366. Maximum zero fuel weigth / Шатахуунгүй хамгийн их жин Түлшийг тооцохгүйгээр, агаарын хөлгийн маягийн гэрчилгээ болон нислэгийн зааварт тусгагдсан, зөвшөөрөгдсөн жин . 367. Medical Assessment / Эрүүл мэндийн дүгнэлт Үнэмлэх эзэмшигч нь эрүүл мэндийн тодорхой шаардлагыг хангаж байгааг гэрчилж Хэлэлцэн тохирогч улсаас олгосон баримт бичиг. 368. Medical examiner / Эрүүл мэндийн үзлэг гүйцэтгэгч Үнэмлэх, зэрэглэл эзэмшихэд тавигдах эрүүл мэндийн шаардлагад нийцүүлэн өргөдөл гаргагчид эрүүл мэндийн үзлэгийг гүйцэтгэхээр Гэрчилгээ олгох эрх бүхий байгууллагаас томилогдсон, нисэхийн ажиллах орчны талаар мэдлэг, дадлагатай, нисэхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмч. 369. Meteorological authority / Цаг уурын байгууллага Хэлэлцэн тохирогч улсын нэрийн өмнөөс, олон улсын агаарын навигацид цаг уурын үйлчилгээ үзүүлж байгаа эрх бүхий байгууллага. 370. Meteorological information / Цаг агаарын мэдээлэл Нислэгийн үйл ажиллагаанд зориулагдсан, цаг агаарын тухайн үеийн болон ирээдүйн төлөвийг илэрхийлсэн цаг уурын мэдээ, урьдчилсан мэдээ, бусад өгөгдлүүд. 371. Meteorological operational channel / Цаг уурын үйл ажиллагааны суваг Нислэгийн цаг агаарын мэдээ солилцох зорилгоор тусгайлан тохируулсан сувгууд. 372. Meteorological operational telecommunication network/Цаг уурын үйл ажиллагааны телехолбооны сүлжээ Аэронавигацийн суурин үйлчилгээний хэсэг болох цаг уурын үйл ажиллагааны сувгуудын нэгдсэн систем. Сүлжээний хүрээнд аэронавигацийн суурин станцуудын хооронд мэдээ солилцно. 373. Meteorological satellite / Цаг уурын хиймэл дагуул Цаг уурын ажиглалт хийж дэлхийд дамжуулдаг хиймэл дагуул. 374. Meteorological service / Цаг агаарын үйлчилгээ Цаг уурын дараахь үйлчилгээг: 1/ цаг уурын бодит мэдээний ажиглалт хийх үйлчилгээ 2/ цаг уурын нөхцөлд хяналт тавих үйлчилгээ. 3/ цаг уурын мэдээлэл солилцох үйлчилгээ. 4/ зөвлөмж өгөх үйлчилгээ. 5/ урьдчилан мэдээлэх үйлчилгээ. 6/ уур амьсгалын мэдээллээр хангах үйлчилгээ. 7/ хэрэглэгчид хандсан үйлчилгээ 375. Microlight aircraft / Хэт хөнгөн агаарын хөлөг ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн, хоѐроос дээшгүй хүн тээвэрлэх агаарын хөлөг. 376. Microlight organisation / Нисэх клуб ИНД-149 (Нисэх клуб-гэрчилгээжүүлэлт)-ийн шаардлагыг хангаж, түүний хүрээнд үйл ажиллагаа явуулахаар гэрчилгээ эзэмшигч. 31

377. Minimum descent altitude / Доошилж болох хамгийн бага үнэмлэхүй өндөр Нарийвчлалтай бус ойртолтын үед ил харааны баримжаа авах хүртэл доошилж болохоор зөвшөөрөгдсөн, далайн дундаж түвшнээс тооцсон, хамгийн бага үнэмлэхүй өндөр. 378. Minimum descent height / Доошилж болох хамгийн бага харьцангуй өндөр Нарийвчлалтай бус ойртолтын үед ил харааны баримжаа авах хүртэл доошлох, зурвасны босгоос тооцсон, хамгийн бага харьцангуй өндөр. 379. Minimum equipment list (MEL)/Нислэгт зөвшөөрөгдөх хамгийн цөөн тоноглолын жагсаалт Тодорхой маягийн агаарын хөлгийн MMEL-ийн дагуу, эсхүл түүнээс илүү хязгаарлалттай байхаар тээвэрлэгчээр боловсруулсан, ажиллагаагүй эд ангитай, тодорхой нөхцөлд нислэг үйлдэж болох хамгийн цөөн тоноглолын жагсаалт. 380. Minimum sector altitude / Секторын хамгийн бага үнэмлэхүй өндөр Навигацын радио тусламжийн төвтэй 46 км (25 NM) радиус бүхий тойргийн сектор дотор байрлах бүх объектоос дээш 300 м (1000 фут)–т хэрэглэж болох хамгийн бага үнэмлэхүй өндөр. 381. Mishandled baggage / Төөрсөн тээш Санамсаргүй, эсхүл анхаарал болгоомжгүйгээс тусгаарлагдсан тээш.

нисэх

баг,

эсхүл

зорчигчдоос

382. Missed approach point (MAPt) / Хоѐрдугаар тойрогт гарах цэг (MAPt) Саадаас чөлөөтэй хамгийн бага өндрөөс нам өндөрт ороогүйг баталгаажуулж, хэрэглэлээр ойртолт үйлдэх үеийн тодорхой цэгээс, эсхүл уг цэгээс өмнө 2-р тойрогт гарах журмыг эхлүүлэх тухайн цэг. 383. Missed approach procedure / Хоѐрдугаар тойрогт гарах журам Ойртолтыг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөлд дагаж мөрдөх журам. 384. Mobile surface station / Газрын хөдөлгөөнт станц Онгоцны станцаас бусад хөдөлгөөнт, эсхүл заагдаагүй цэгт хэрэглэхэд зориулсан аэронавигацийн үйлчилгээний станц. 385. Modification / Өөрчлөлт Нисэхийн бүтээгдэхүүн, агаарын хөлгийн тоноглол, иж бүрдлийн оруулснаар анхны зохион бүтээсэн загварыг өөрчлөлт.

бүтцэд өөрчлөлт

386. Mongolian registered aircraft / Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөг ИНД-47 (Агаарын хөлгийн бүртгэл, таних тэмдэг)-гийн дагуу Монгол Улсад бүртгэгдсэн агаарын хөлөг . 387. Movement area / Хөдөлгөөнт талбай Агаарын хөлгийн маневрын талбай, техник үйлчилгээний талбай, перроныг оролцуулсан аэродромын тодорхой хэсэг. ------------------------------ N -----------------------------388. Nautical mile (NM) / Далайн миль 1,852 метртэй тэнцүү зай. 389. Network station / Сүлжээний станц Радиотелефоны сүлжээний хэсэг болох нисэхийн станц. 390. Newton (N) / Ньютон 1 килограмм масстай биеийг 1 квадрат секундэд 1 метр замыг туулах хүртэл хурдатгал өгөх хүч 391. Night / Шөнийн цаг 32

Нар шингэхээс нар мандах хүртэлх хугацаа . Тайлбар: Жаргаж буй нарны төв тэнхлэг тэнгэрийн хаяанаас 6 хэмээр доош орсон байхыг нар шингэх, урган гарч буй нарны төв тэнхлэг тэнгэрийн хаяанаас 6 хэмээр дутуу гарсан байхыг нар мандах гэж ойлгоно.

392. Non-instrument runway/Хэрэглэлийн бус хөөрөх буух зурвас Ил харааны нислэгийн журмаар хөөрөх буухад зориулагдсан зурвас. 393. Non-network communications / Сүлжээний бус холбоо Радиотелефоны сүлжээнд хамаарахгүй, аэронавигацийн радиотелефон станц.

хөдөлгөөнт

холбооны

394. Normal flight zone (NFZ)/Хэвийн нислэгийн бүс LFFZ, LCFZ буюу LSFZ шиг тогтоогдоогүй боловч лазерийн туяанаас хүний нүд гэмтэхгүй байх агаарын зай. 395. NOTAM / NОТАМ Агаарын навигацийн тоног төхөөрөмж, үйлчилгээ, журмын нөхцөл, эсхүл тэдгээрийн өөрчлөлт, эсхүл аюултай нөхцөл байдлын талаар нислэгийн үйл ажиллагаанд оролцож байгаа этгээдэд зайлшгүй шаардлагатай, цаг тухайд нь мэдэж байвал зохих, түр шинж чанартай, цахилгаан холбооны шугамаар тараагдах мэдээ. 396. NOTAM checklist / Хүчинтэй NОТАМ-уудын хяналтын жагсаалт Нисэхийн цахилгаан холбооны сүлжээгээр тараагддаг хүчинтэй NOTAM-уудын дугаарын жагсаалт. 397. NOTAM summary / Хүчинтэй NОТАМ-уудын бүрдэл Шуудангаар тараагддаг, хүчинтэй NОТАМ-уудыг жагсаасан хэвлэл. ------------------------------ O -----------------------------398. Observation (meteorological) / Цаг уурын ажиглалт Цаг уурын нэг юм уу хэд хэдэн элемент ба цаг агаарын үзэгдлийг үнэлэх үйл ажиллагаа. 399. Obstacle / Саад. Нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах өндрийн хязгаарлалтаас хэтэрсэн болон агаарын хөлгийн хөдөлгөөний талбайд байрласан, бүх /түр болон байнгын/ хөдөлгөөнт болон хөдөлгөөнгүй обьект, эсхүл түүний хэсэг. 400. Obstacle clearance altitude (OCA) or obstacle clearance height (OCH) / Саадаас чөлөөтэй бодит, эсхүл харьцангуй өндөр Саадыг давах хэмжүүр болгон хэрэглэдэг, аэродромоос, эсхүл нислэгийн зурвасын босгоос дээш өргөгдсөн хамгийн бага өндөр, эсхүл хамгийн бага зай. Санамж 1.Саадаас чөлөөтэй бодит өндрийг далайн түвшнээс дээш, харин саадаас чөлөөтэй харьцангуй өндрийг саадын өндрөөс дээш тооцно. Санамж 2.Хоѐр ойлголт хоѐулаа хэрэглэгдэж байгаа тохиолдолд ―Саадаас чөлөөтэй бодит/ харьцангуй өндөр‖ буюу товчоор ―ОСА/Н‖ гэсэн формыг хэрэглэж болно.

401. Obstacle free zone (OFZ) / Саадаас чөлөөтэй бүс Үүнд дараахь хэсгүүдийн гадаргуу дээрхи агаарын орон зай орно: - оролтын хэсгийн доторхи - буултыг зогсоон хоѐрдугаар хайрцагт явахад шилжих болон хөөрч буух зурвасны хэсгээр хязгаарлагдсан хэсгийн доторхи зэрэг болно. Дээрхи хэсгүүдэд ямарваа хөдөлгөөнгүй саад байх ѐсгүй ба навигацийн зориулалт бүхий хөнгөн болон уян суурьт эд зүйлс үүнд хамаарахгүй. 402. Obstacle/terrain data цуглуулах талбай

collection

surface/Саад/газрын

гадаргуун

өгөгдөл

33

Саад болон газрын гадаргуугийн өгөгдөл цуглуулах зорилгоор гадаргуу.

сонгогдсон талбайн

403. Operational control/Нислэгийн үйл ажиллагааны хяналт Агаарын хөлгийн аюулгүй ажиллагаа болон нислэгийн тогтмол, үр ашигтай ажиллагааг хангахын тулд нислэгийн эхлэл, үргэлжлэл, чиглэл өөрчлөх болон нислэгийн хязгаарлалтанд удирдах байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ. 404. Operating cycle/Нислэгийн цикл Хөөрөлт, өндөр авалт, чиг шулуун нислэг, ойртолт ба буултаас бүрдэх нислэгийн бүтэн үе. 405. Operational flight plan / Нислэгийн төлөвлөгөөний дэлгэрэнгүй мэдээлэл Агаарын хөлгийн нислэг техникийн үзүүлэлтүүд, ашиглалтын хязгаарлалтууд, төлөвлөгдсөн чиглэлүүд ба аэродромд үүсэж болох нөхцлүүдийг тооцон, нислэгийг аюулгүйгээр гүйцэтгэх зорилгоор агаарын тээвэрлэгчийн зохиосон төлөвлөгөө. 406. Operations manual / Үйл ажиллагааны заавар Ажилтнуудад зориулсан, тэдгээрийн гүйцэтгэх ажил үүргийн зааварчилга, гарын авлагыг агуулсан заавар. 407. Operations specifications/Үйл ажиллагааны тодорхойлолт ИНЕГ-аас тогтоосон, агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагааны эрх, хязгаарлалт ба журам зэрэг нөхцлүүдийг тусгасан, гэрчилгээний хавсралт. 408. Operator / Агаарын хөлөг ашиглагч Агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, байгууллага, эсхүл компани. 409. Operator’s maintenance control manual/Тээвэрлэгчийн техник үйлчилгээний хяналтын заавар Тээвэрлэгчийн агаарын хөлөг дээр хийгдэх хуваарьт болон хуваарьт бус техник үйлчилгээнүүд төлөвлөгдсөн хугацаандаа, шаардлагын дагуу хийгдэж, хянагдаж байгааг тодорхойлж буй бичиг баримт. 410. Orthometric height / Ортометрийн өндөр Ихэвчлэн далайн төвшнөөс дээшхи MSL нэгжээр үзүүлэх, газарт хамаарах цэгийн өндөр. 411. Overhaul/Их засвар Агаарын хөлөг, эсхүл түүний иж бүрдлийн ашиглалтын хугацааг тогтоох, НТЧ-ын хадгалалтыг дахин сэргээх зорилгоор хийгдэх бүрэн хэмжээний задаргаа, засвар болон үзлэг шалгалт. 412. Owner / Эзэмшигч Агаарын хөлгийг 28 хоног ба түүнээс дээш хугацаагаар, хууль ѐсоор эзэмшиж буй аливаа этгээд. ------------------------------ P -----------------------------413. Parachute drop zone / Шүхрээр буух бүс Шүхэр буух талбайгаас төвтэй, 5 км–ийн радиус бүхий агаарын зайн багана. 414. Parachute landing area / Шүхрээр буух талбай Шүхрээр буухад зориулан бэлтгэсэн талбай. 415. Paraglider / Параплан Их биеийн үндсэн бүтэц нь хатуу бус нисэх төхөөрөмж. 416. Parking for special purpose/Тусгай зориулалтын зогсоол Агаарын хөлгийг угаах, зарим техникийн үйлчилгээ үзүүлэх, онцгой байдлын үед агаарын хөлгийг байрлуулах зогсоол. 34

417. Passenger / Зорчигч Агаарын хөлөгт байгаа, агаарын хөлгийн багийн гишүүдээс бусад, агаарын тээврийн компанитай гэрээ хийсэн аливаа этгээд. 418. Passenger aircraft / Зорчигч тээврийн агаарын хөлөг Нисэх багийн гишүүд, ажил үүргээ гүйцэтгэж буй Тээвэрлэгчийн ажилтан, холбогдох эрх бүхий байгууллагын төлөөлөгч, ачаа дагалдан яваа хүнээс бусад аливаа этгээдийг тээвэрлэж буй агаарын хөлөг. 419. Passenger carried / Тээвэрлэсэн зорчигч Нислэгийн үе шат тутмаар тээвэрлэсэн нийт зорчигчдын тоо ба үүнд өмнөх нислэгээр тээвэрлэгдэн ирсэн тухайн агаарын хөлгөөр нислэгээ үргэлжлүүлэх зорчигчдын тоог оруулна. Энэ нь тухайн аэропортоос суусан мөн тухайн аэропортоор дамжин нэг онгоцоор нисч буй зорчигчдын тоо аль алиныг нь оруулна. 420. Passenger ticket / Зорчигчийн тийз Зорчигч, тээвэрлэгч хоѐрын хооронд байгуулсан тээвэрлэлтийн тухай гэрээ буюу гэрээний баталгаа болох төлбөрийн баримт. 421. Pavement classification number (PCN) / Хучилтын ангиллын дугаар (PCN) Аливаа хязгаарлалтгүйгээр ашиглах үед хучилтын даах чадварыг илэрхийлж буй дугаар. 422. Payload capacity / Төлбөрт ачааллын багтаамж Агаарын хөлгийн шатахуунгүй хамгийн их жингээс хоосон жин, ашиглагдахгүй үлдэх түлш, тосны жин, нэмэгдэл төхөөрөмжүүд, нисэх багийн гишүүдийн жин болон шаардлагатай хоол хүнсний жинг хасаж тооцно. 423. Performance Class 1 helicopter/Нэгдүгээр ангиллын үзүүлэлттэй нисдэг тэрэг. Нисдэг тэрэгний хөдөлгүүр татгалзсан тохиолдолд, нислэгийн аль үед дутагдал гарснаас шалтгаалан хөөрсөн орчиндоо эргэж буух, эсхүл буух газар хүртлээ нислэгийг аюулгүй үргэлжлүүлэх чадвар. 424. Performance Class 2 helicopter/Хоѐрдугаар ангиллын үзүүлэлттэй нисдэг тэрэг Хөдөлгүүр татгалзсан тохиолдолд, зайлшгүй буулт хийх шаардлагатай хөөрөлтийн дараахь тодорхой цэг хүртэл, эсхүл буултын өмнөх тодорхой цэг өнгөрснөөс бусад үед нисдэг тэрэгний нислэгийг аюулгүй гүйцэтгэх чадвар. 425. Performance Class 3 helicopter/Гуравдугаар ангиллын үзүүлэлттэй нисдэг тэрэг Хөдөлгүүр татгалзсан үед нислэгийн аль ч үеэс үл хамааран зайлшгүй буулт хийх шаардлагатай нисдэг тэрэг. 426. Person with disabilities / Хөгжлийн бэрхшээлтэй хүн Тээврийн хэрэгслээр зорчих үедээ онцгой анхаарал халамж шаардагдах өвчин, өндөр нас, оюуны хомсдол болон бусад шалтгаанаар хөдлөх чадвар нь хязгаарлагдмал аливаа этгээд. 427. Pilot (to) / Нисгэх/жолоодох Нислэгийн үед агаарын хөлгийн удирдлагыг хянаж удирдах. 428. Pilot-in-command / Агаарын хөлгийн дарга Агаарын хөлгийн удирдлага, нислэгийн аюулгүй ажиллагааг хариуцах үүрэг хүлээсэн, агаарын тээвэрлэгчээс, эсхүл агаарын хөлгийг эзэмшигчээс томилогдсон нисгэгч. 429. Position (geographical) / Газарзүйн байрлал Дэлхийн гадаргуу дээрх цэгийг математик утгаар илэрхийлсэн координат. /өргөрөг ба уртраг/. 35

430. Post spacing/Босоо /багана/ зай Далайн төвшнөөс дээш өргөгдсөн хоѐр цэгийн хоорондох өнцгөн ба шугаман зай. 431. Power-unit/Хүчний төхөөрөмж Богино хугацаанд татах хүчийг үүсгэгч төхөөрөмжөөс бусад, татах хүчийг үүсгэхэд зайлшгүй шаардлагатай нэг болон хэд хэдэн хөдөлгүүрүүд, нэмэлт тоноглолын нэгдэл бөгөөд энэ нь аливаа хүчний төхөөрөмжийн үйл ажиллагаанаас хамаарахгүй. 432. Precision / Нарийвчлал Хэмжилтийн явцад найдвартай ялгаж болох хамгийн бага ялгаа. 433. Pre-flight information bulletin (PIB) / Нислэгийн өмнөх мэдээллийн бюллетень Нислэгт зориулж бэлдсэн, нислэгийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой хамгийн сүүлчийн NOTAM мэдээлэл. 434. Preliminary report / Урьдчилсан мэдээлэл Шинжлэн шалгах үйл ажиллагааны эхний үе шатанд олдсон мэдээллийг яаралтай дамжуулахад ашиглагдах харилцаа холбоо. 435. Preliminary Report / Урьдчилсан тайлан Шинжлэн шалгах ажиллагааны эхний шатанд олж авсан бөгөөд шуурхай тараах/мэдээлэх шаардлагатай мэдээлэл. 436. Pressure altitude / Даралтаар илэрхийлэгдэх өндөр Стандарт агаар мандлын даралтад харгалзах өндөр . 437. Prevailing visibility /Давамгайлсан харагдац Харагдац гэдэг тодорхойлолтын дагуу аэродромын талбайн хагас, эсхүл тэнгэрийн хаяаны хагастай тэнцүү болон түүнээс илүүг харах байдал. Эдгээр газар нь үргэлжилсэн, эсхүл тасархай секторуудыг хамарсан байж болно. Тайлбар: Энэ хэмжээ нь хүний ажиглалтаар болон багажны тусламжтайгаар тодорхойлогдсон байж болно. Багажаар тодорхойлогдсон хэмжээ нь илүү оновчтой болно.

438. Primary frequency /Анхдагч давтамж Радиотелефон сүлжээний газар-агаар холбоонд агаарын хөлөгтэй холбоо барих эхний сонголт болгон тогтоосон давтамж. 439. Primary means of communication / Холбооны үндсэн хэрэгсэл Ихэвчлэн холбооны нөөц хэрэгсэлтэй газарт агаарын хөлөг болон газрын станцын хооронд, эхний ээлжинд ашиглагддаг холбооны хэрэгсэл. 440. Primary navigation system / Навигацын анхдагч систем Нарийвчлал болон системийн хэвийн ажиллагааг мэдээлэх шаардлагыг нислэгийн үе шатанд хангасан боловч бэлэн байдал, үйлчилгээний тасралтгүй байдлын шаардлагыг гүйцэд хангаагүй байж болох навигацийн систем. 441. Primary runway(s)/Үндсэн хөөрч буух зурвас Ашиглах нөхцлөөрөө бусад ХБЗ-наас илүү тохиромжтой байх ХБЗ. 442. Procedure altitude(height) / Өндрийн процедур Буултын завсрын/эцсийн үе шатанд хамаарах нислэгийн хамгийн бага буюу түүнээс дээш өндөрт урьдчилан заагдсан өнцгөөр тогвортой өндөр алдахыг хэлнэ. 443. Prohibited area / Хориотой бүс Агаарын хөлгийн нислэгийг хориглосон, тодорхой өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зай. 444. Prohibited goods/Хориглосон эд зүйлс Агаарын хөлгөөр зорчигч, тэдгээрийн гар тээш, тээш, ачаанд үзлэг хийх тухай зааврын 1 дүгээр хавсралтад заагдсан аюултай бодис ба эд зүйлс. 36

445. Prognostic chart / Прогноз зураг Тодорхой гадарга дээрх, эсвэл агаарын зайн тодорхой хэсэг дэх тодорхой үед, эсхүл хугацаан дахь цаг уурын тодорхой элемент/ үзэгдлийн ирээдүйн төлөвийг график хэлбэрээр дүрсэлсэн зураг. 446. Procedure turn / Эргэлтийн процедур Заагдсан курсээс агаарын хөлгийг эсрэг чиглэлд эргүүлж, буцааж тухайн курс уруу эсрэг чиглэлээр орох боломж олгох зорилгоор заагдсан курсээс хол эргэлт хийх маневр. 447. Product / Бүтээгдэхүүн Агаарын хөлөг, агаарын хөлгийн хөдөлгүүр, эсхүл сэнс. 448. Protected flight zones / Нислэгийн хамгаалалттай бүс Лазерийн радиацийн хортой нөлөөллийг багасгах зорилгоор тогтоосон тусгай агаарын зай. 449. Propeller / Сэнс Хөдөлгүүрээс эргэлт авч буй гол дээр бэхлэгдсэн, эргэлтийн үед агаартай харилцан үйлчилсний хүчинд эргэлтийн гадаргуутай ойролцоогоор перпендикуляр хүч үүсгэж агаарын хөлгийг хөдөлгөөнд оруулах хэрэгсэл. 450. Psychoactive substances / Төв мэдрэлийн системийг дарангуйлагч бодисууд Тамхи, кофеноос бусад, согтууруулах ундаа, oпиоид, каннабиноид, тайвшруулах, нойрсуулах эм, кокаин, галлюциноген, бусад төв мэдрэлийн системийг өдөөгч болон хувирамтгай уусагч бодисууд. ------------------------------ Q -----------------------------451. Qualification training / Мэргэшүүлэх сургалт 1/ танилцах сургалт; эсхүл 2/ тодорхой төрөл, маяг, загварын онгоцны хувьд, эсхүл тодорхой ажил үүргийн хувьд шаардагдах дадлагажих болон мэргэшүүлэх сургалтыг; эсхүл 3/ тодорхой төрөл, маяг, загварын онгоцны хувьд, эсхүл тодорхой ажил үүрэг гүйцэтгэхэд чиглэсэн давтан сургалт, дадлага. 452. Quality/Чанар Тогтоосон болон нөхцөл байдлаас урган гарсан хэрэгцээг хангах аливаа зүйлийн чадвар буюу шинж чанарын нийлбэр. 453. Quality assurance / Чанарын баталгаажуулалт Бүх төлөвлөгөөт ба системт үйл ажиллагаа чанарын тогтолцооны хүрээнд хэрэгжиж, тухайн хэрэгцээг хангаж байгааг болон аливаа зүйл нь чанарын шаардлагад нийцэж буйг харуулах явц. 454. Quality control / Чанарын хяналт Чанарын шаардлага (ISO 9000:2000*)-ыг биелүүлэхэд ашиглагддаг үйл ажиллагааны аргачлал болон төрлүүд. 455. Quality management / Чанарын удирдлага Чанарын бодлого, зорилго болон хариуцлагыг чанарын систем (ISO 9000:2000*) дэхь чанарын төлөвлөлт, чанарын хяналт, чанар баталгаажуулалт болон чанарын сайжруулалтуудаар тодорхойлох удирдлагын үйл ажиллагааны арга хэрэгслүүд. 456. Quality system / Чанарын систем Чанарын удирдлага (ISO 9000:2000*)-ыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай зохион байгуулалтын бүтэц, журам, үйл ажиллагаа ба хүчин зүйлийн нэгдэл. ------------------------------ R -----------------------------457. Radar vectoring / Радарын чиглүүлэлт 37

Радарын өгөгдлүүдийг ашиглах үндсэн дээр агаарын хөлгийг тодорхой чиглэлд чиглүүлэх навигацын хангалт. 458. Radian (rad)/Радиан Радиусын урттай тэнцүү нумын уртыг хязгаарласан хоѐр радиусын хоорондын өнцөг. 459. Radio bearing/Радио пеленг/зовхис Радио зовхисын станцаар тодорхойлогдох цахилгаан соронзон долгионы үүсгэсэн чиглэл болон үндсэн чиглэл хоѐрын хоорондын өнцөг. Зөв радио зовхисын заах эхлэл нь зөв хойд зүг, харин соронзон радио зовхисын заах эхлэл нь соронзон хойд зүг болно. 460. Radiotelephony/Радиотелефон Харилцан ярианы үндсэн дээр мэдээлэл солилцдог радио холбооны хэлбэр. 461. Radiotelephony network / Радиотелефоны сүлжээ Давтамжийн нэг бүлд ажиллаж эдгээр давтамжийг сонсдог, түүнчлэн ―Газар-агаар” хоѐр талын холбоо болон хөдөлгөөний дээд зэргийн найдвартай байдлыг хангахын тулд бие биедээ тодорхой тусламж үзүүлдэг нисэхийн радиотелефоны бүлэг станц. 462. Radio direction finding / Радио пеленгаци Станц болон объектын чиглэлийг/байрлалыг хүлээн авсан радио долгионоор тодорхойлох. 463. Radio direction-finding station / Радио пеленгаторын станц Радио пеленгаци ашиглан радио чиглэл тодорхойлогч станц. Тайлбар: Радиопеленгаци нь нисэхийн радионавигацийн үйлчилгээнд ашиглагддаг.

464. Rated output / Тооцоот чадал Хөдөлгүүрийн эмисс (хөдөлгүүрээс ялгарах хорт бодисууд)- ийг тогтмол байлгах зорилгоор ISA далайн төвшиний статик орчин, ердийн нөхцөлд гэрчилгээжүүлэгч байгууллагаас зөвшөөрсөн усан тоосжилтыг ашиглалгүйгээр гаргах хөөрөлтийн хамгийн их хүч. Хүч нь килоньютоноор илэрхийлэгдэнэ. 465. Rating/Зэрэглэл Үнэмлэх, гэрчилгээнд тэмдэглэгдэх тусгай нөхцөл, эрх, эсхүл хязгаарлалт . 466. Readback/Буцааж дамжуулах/Эргэж унших Дамжуулсан станц руу мэдээлэл хүлээн авсан станц нь авсан мэдээлэлээ үнэн зөв болохыг бататгах зорилгоор, хүлээн авсан мэдээгээ, эсхүл түүний холбогдох хэсгийг давтах процедур. 467. Reciprocal track/Огтлолцох чиглэл 136 градусаас 180 градусыг оруулан тооцсон өнцгийн хүрээнд нийлж, нислэгийн чиглэл.

салж байгаа

468. Reference pressure ratio / Даралтын харьцаа Далайн түвшний статик нөхцөлд хөдөлгүүр хөөрөлтийн горимд ажиллаж байх үед компрессороос гарах даралтыг компрессорт орох үеийн даралттай харьцуулсан харьцаа. 469. Registration of rule/Дүрмийн бүртгэл Дүрэм санаачлах, дүрмийн төсөл боловсруулах, дүрмийн шаардлагаас чөлөөлөх, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, тэдгээрийг бүртгэх үйл ажиллагаа. 470. Regional air navigation agreement/Бүсийн агаарын навигацийн гэрээ Бүсийн агаарын навигацийн уулзалтаар ICAO-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн баталсан гэрээ. 471. Regular air transport passenger service /Зорчигч тээвэрлэх тогтмол нислэгийн үйлчилгээ

38

Дараалсан 28 хоногийн дотор, хоѐр буюу хэд хэдэн аэродромын хооронд 4 буюу түүнээс дээш удаа зорчигчдыг агаараар тээвэрлэх үйлчилгээ . 472. Regular station/Байнгын станц Агаар-газар радиотелефоны сүлжээнд хэвийн нөхцөлд агаарын хөлөгтэй холбоо барихаар сонгогдсон станц. 473. Relief/Рельеф Аэронавигацийн картад газрын гадаргууны тэгш бус байдлыг гипсометрийн өнгө, байрлалын хүрээ, өндрийг сүүдэр болон толбоор тэмдэглэсэн тэмдэглэгээ зэргээр илэрхийлэх арга. 474. Relief flights / Тусламжийн нислэг Хүнд нөхцөл, гамшгийн үед болон түүний дараа хувь хүнд туслах, мөн хүнс, хувцас, хамгаалах хэрэгсэл, эм тариа бусад зүйлс тээвэрлэх, тухайн улс эсхүл өөр улсад гамшгийн улмаас амь нас, эрүүл мэндэд нь аюул тулгарсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх зэрэг хүмүүнлэгийн зорилгоор үйлдэх нислэгүүд. 475. Rendering (a Certificate of Airworthiness) valid / Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээг хүлээн зөвшөөрөх Хэлэлцэн тохирогч аль нэг улсаас олгосон НТЧ-ын гэрчилгээг хэлэлцэн тохирогч нөгөө улс хүлээн зөвшөөрч бататгах ажиллагаа. 476. Rendering (a licence) valid / Мэргэжлийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх Хэлэлцэн тохирогч аль нэг улсаас олгосон мэргэжлийн үнэмлэхийг хэлэлцэн тохирогч нөгөө улс хүлээн зөвшөөрч бататгах ажиллагаа 477. Repair/Засвар Агаарын хөлөг элэгдэх эсхүл гэмтэл авсаны дараа тухайн агаарын хөлгийг гэрчилгүүжүүлэх явцад тавигдаж байсан агаарын хөлгийн бүтцийн болон нислэгт тэнцэх чадварын шаардлагуудыг хангах нөхцөлийг бүрдүүлж, нислэгт тэнцэх чадварыг сэргээх үйл явц. 478. Repetitive flight plan (RPL) / Давтагдах нислэгийн төлөвлөгөө НХҮ-ний байгууллагад хадгалагдаж, дахин давтан ашиглагдах зорилгоор Тээвэрлэгчээс гаргасан, байнга давтагддаг, тогтмол гүйцэтгэгддэг нэг төрлийн бие даасан нислэгүүдийн нислэгийн төлөвлөгөө . 479. Reporting point / Илтгэх цэг Агаарын хөлөг байрлалаа илтгэх газар зүйн тогтоогдсон байршил. 480. Required inspection / Шаардлагатай үзлэг шалгалт Техник үйлчилгээний батлагдсан заавар ба хөтөлбөр, нислэгт тэнцэх чадварын удирдамж болон Иргэний нисэхийн дүрмийн дагуу хийгдэх үзлэг. 481. Required navigation performance (RNP)/Навигацийн шаардлагатай үзүүлэлтүүд Тогтоогдсон агаарын зайд үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай навигацийн хүчин зүйлүүдийн жагсаалт. Санамж:Навигацийн хүчин зүйл ба шаардлагууд нь тодорхой төрлийн RNP, эсхүл түүний хэрэглээгээр тодорхойлогдоно.

482. Rescue/Авран туслах Аюул осолд өртсөн хүмүүст эмнэлгийн анхан шатны болон шаардлагатай бусад тусламж үзүүлэх, тэднийг аюулгүй газарт хүргэх ажиллагаа 483. Rescue coordination centre (RCC /Авран туслах ажиллагааг зохицуулах төв ЭХАТ үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, ЭХАТ-ын бүсэд ЭХАТ үйл ажиллагааг удирдан зохицуулах үүрэг хариуцлага бүхий нэгж.

39

484. Resolution (AIS)/Зөвшөөрөл Хэмжиж, эсхүл тооцоолж гаргасан утгыг хэрэглэх нэгжийн дугаар, эсхүл тоо. 485. Rest period/Амрах хугацаа Нисэх багийн гишүүд нислэгийн бүх үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөн, газарт амрах амралтын хугацаа. 486. Restricted area / Хязгаарлалттай бүс Агаарын хөлгийн нислэгийг хязгаарлах зорилгоор тогтоосон, тодорхой өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зай. 487. Reversal procedure/Өөрчлөх процедур Хэрэглэлийн схемээр буултын оролт үйлдэх эхний хэсэгт чиглэлээ өөрчлөх боломжийг агаарын хөлөгт олгож буй схем. Үүнд эргэлтүүд эсхүл үндсэн эргэлтүүдийн журам хамаарч болно. 488. RNP type / RNP төрөл Энэ нь нисэн өнгөрч байгаа тухайн цэгийн байрлалыг заах нарийвчлал бөгөөд нийт нислэгийн цагийн 95-аас доошгүй хувьд нь байх ѐстой ба зөрүүг далайн мил, (nautical mile)-ээр илэрхийлнэ. Жишээ нь: RNP4-ийн хувьд нислэгийн 95%-ийн хугацаанд нь +- 7.4 км (буюу 4NM)-аас ихгүй навигацын нарийвчлалын алдаатайгаар байрлалыг илэрхийлнэ. 489. Road/Зам Аэродромын хөдөлгөөний талбайд зөвхөн тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнд зориулан тогтоосон зам 490. Road-holding position / Хүлээх байрлал Тээврийн хэрэгсэл зогсож хүлээх шаардлага гарч болзошгүй тодорхой байрлал. 491. Rotorcraft / Роторт агаарын хөлөг Босоо тэнхлэгийг тойрон нэг буюу хэд хэдэн ротор агаартай харилцан үйлчилсний үндсэн дээр өргөх болон давших хүч үүсгэн нислэг үйлдэх агаараас хүнд агаарын хөлөг. 492. Route / Маршрут Нислэгийн цэгүүдийн хооронд нислэг гүйцэтгэх чиглэлийг тогтоосон агаарын шугам. 493. Routine inspection / Тогтмол үзлэг Шаталсан (прогрессив) үзлэг шалгалтын ангилалд багтах, агаарын хөлгийн тоног төхөөрөмж, системд задаргаа хийлгүйгээр, харж шалгах ажиллагаа. 494. Route stage / Маршрутын үе шат Завсрын буултгүй нисэх маршрут буюу маршрутын үе шат. 495. Route segment / Маршрутын хэсэг/сегмент Ихэвчлэн завсрын зогсолтгүй гүйцэтгэгдэх нислэгийн маршрут, эсхүл маршрутын хэсэг. 496. Routing Directory / Маршрутын лавлах Бүх хаягийг холбогдох чиглэлүүдийн хамт агуулсан холбооны төвд байх жагсаалт. 497. Runway / Хөөрөх, буух зурвас Агаарын хөлгийн буулт, хөөрөлтөд зориулан тоноглож бэлдсэн, аэродромын тэгш өнцөгт талбай. 498. Runway-holding position / ХБЗ хүлээх цэг ХБЗ-ын ILS/MLS мэдрэмж бүхий хязгаарлагдмал орчныг хамгаалах зорилгоор явгалж буй агаарын хөлөг болон тээврийн хэрэгсэл нислэгийн хөдөлгөөний цамхагаас зөвшөөрөх хүртэл зогсож хүлээх цэг.

40

499. Runway end safety area (RESA) / ХБЗ төгсгөлийн аюулгүйн зурвас ХБЗ төвийн шугамын дагуу зурвасын төгсгөлд зурвас давсан агаарын хөлөг гэмтэх эрсдэлийг багасгах зориулалттай бүс. 500. Runway guard lights / ХБЗ хамгаалалтын гэрэл Нисгэгч болон тээврийн хэрэгслийн жолоочид ажиллагаатай ХБЗ-руу орж байгааг анхааруулах зориулалттай гэрлэн дохионы систем. 501. Runway strip / Нислэгийн зурвас Дараахь зорилгоор ХБЗ болон түүний төгсгөлийн болон хажуугийн зурвасыг багтаасан тодорхой хэсэг: а) ХБЗ давсан агаарын хөлгийн гэмтэх эрсдэлийг багасгах б) Хөөрөлт, буултын үед түүний дээгүүр нисэж буй агаарын хөлгүүдийн аюулгүй ажиллагааг хангах зориулалттай 502. Runway turn pad / ХБЗ-ны өргөтгөсөн хэсэг ХБЗ дээр 180 градус эргэхэд зориулагдсан талбай. 503. Runway visual range / ХБЗ-ны алсын барааны харагдац Зурвасны гадаргуу дээрх тэмдэглэгээ, тэнхлэгийн, эсхүл хязгаарын тэмдэглэгээ ба гэрлүүд нь хөөрөлт, буултын зурвасны тэнхлэгийн шугам дээр байгаа агаарын хөлгийн нисгэгчид харагдах зай. ------------------------------ S -----------------------------504. Safety/Аюулгүй ажиллагаа Аливаа эрсдэлийг хүлээн зөвшөөрөхүйц хамгийн бага/доод түвшинд байлгах нөхцөл байдал. 505. Safety area /Аюулгүй бүс Агаарын навигацийн зорилгод шаардлагатай болон нисдэг тэрэг FATO-с хазайн гэмтэх эрсдэлийг багасгах бүсээс бусад нисдэг тэрэгний буудлын орчин дахь гадны саадгүй тодорхой бүс. 506. Safety management system/Аюулгүй ажиллагааны удирдлагын систем. (Аэродром) Аэродромын аюулгүй ажиллагааг хангах зорилгоор аэродромын байгууллагуудын бүтэц, үүрэг хариуцлага, журам, аюулгүй ажиллагааны бодлогын хэрэгжилтийг хангах урьдчилсан арга хэмжээ зэргийг агуулсан аэродромын аюулгүй ажиллагааны удирдлагын систем. 507. Safety recommendation /Аюулгүй ажиллагааны зөвлөмж Шинжлэн шалгах ажиллагааны явцад бий болсон мэдээлэлд тулгуурлан осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн улсын осол, зөрчлийг шинжлэн шалгах эрх бүхий байгууллагаас гаргаж буй бичиг баримт 508. Safety-sensitive personnel /Аюулгүй ажиллагаанд шууд нөлөөлөх хүмүүс Үүрэгт ажлаа зохих ѐсоор гүйцэтгээгүйн улмаас нислэгийн аюулгүй ажиллагаанд аюул учруулж болзошгүй нисгэгч, агаарын хөлгийн инженер техникийн ажилтан, нислэгийн удирдагч болон бусад хүмүүс. 509. Satisfactory evidence / Шаардлага хангасан нотлох баримт Нислэгт тэнцэх чадварын шаардлагад нийцэж байгааг харуулахад хангалттай гэж Хэлэлцэн тохирогч улсын хүлээн зөвшөөрсөн бичиг баримт, эсхүл үйл ажиллагааны бүрдэл/цогц. 510. Scheduled flight / Хуваарьт нислэг Олон нийтэд нээлттэй зарласан цагийн хуваарийн дагуу тогтмол давтамжтайгаар гүйцэтгэх нислэг. 41

511. Scheduled inspection / Хуваарьт үзлэг Тухайн байгууламжид, хэмжилтийн энгийн төхөөрөмжүүдийг ашиглан өдөр, долоо хоног, сар, улирлаар тогтмол хийж, баримтжуулах үзлэг. 512. Screening / Аюулгүй байдлын үзлэг Хөндлөнгийн хууль бус үйлдэлд ашиглаж болзошгүй буу зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис болон бусад аюултай зүйлийг илрүүлэх зорилгоор техник, багаж хэрэгсэл ашиглан хийх үзлэг. 513. Search / Эрэн хайх Эрэн хайх, авран туслах төвөөс хүн хүч, тоног төхөөрөмж ашиглан аюул осолд өртсөн хүмүүсийг хайх, байрлалыг тодорхойлох зорилгоор явуулах ажиллагаа. 514. Search and rescue aircraft / Эрэн хайх, авран туслах (ЭХАТ) агаарын хөлөг ЭХАТ ажиллагааг үр дүнтэй явуулахад шаардагдах тусгай хэрэгслүүдээр хангагдсан агаарын хөлөг. 515. Search and rescue facility / Эрэн хайх, авран туслах тоног төхөөрөмж ЭХАТ нэгжийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа аливаа ЭХАТ тоноглолыг багтаасан хөдөлгөөнт хэрэгсэл. 516. Search and rescue region (SRR) / Эрэн хайх, авран туслах бүс Хил хязгаарт нь ЭХАТ үйлчилгээ явагдаж байгаа авран хамгаалах зохицуулах төвтэй тодорхой хэмжээний бүс. 517. Search and rescue service /Эрэн хайх, авран туслах үйлчилгээ Гамшгийн хяналт, мэдээлэл, ЭХАТ үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, эсхүл нийтийн болон хувийн агаарын хөлөг, хөлөг онгоц, бусад төхөөрөмж ашиглан эмнэлэгт хүргэх ажиллагаа. 518. Search and rescue services unit/Эрэн хайх, авран туслах үйлчилгээний байгууллага ЭХАТ ажиллагааг зохицуулах төв, тус төвийн салбарууд эсхүл шуурхай эргүүл гэх мэтчилэн тухайн нөхцөл байдлаас хамааран нэрлэх ерөнхий нэр. 519. Secondary frequency / Хоѐрдогч давтамж Радиотелефоны сүлжээнд агаар-газрын холбоонд ашиглах агаарын хөлгийн хоѐрдогч сонголтонд зориулагдсан радио холбооны давтамж. 520. Secondary surveillance radar (SSR)/ Ажиглалтын хоѐрдогч радиолокатор Дамжуулагч/хүлээн авагч (өдөөгч) болон хариулагчийг ашигладаг ажиглалтын радиолокаторын систем. 521. Security /Аюулгүй байдал Иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалахтай холбогдсон цогцолбор арга хэмжээ. 522. Security control /Аюулгүй байдлын хяналт Зэвсэг, тэсэрч дэлбэрэх зүйл, бусад аюултай зүйлсийг хөндлөнгийн хууль бус үйлдэлд ашиглах зорилгоор нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ. 523. Security equipment /Аюулгүй байдлын үзлэгийн тоног төхөөрөмж Иргэний нисэхийн үйл ажиллагаа болон түүний байгууламжуудыг хөндлөнгийн хууль бус халдлагаас урьдчилан сэргийлэх болон тэдгээрийг илрүүлэх зорилгоор ашиглагдаж буй тусгай төхөөрөмж. 524. Security programme /Аюулгүй байдлын хөтөлбөр Иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах арга хэмжээг тодорхойлсон баримт бичиг. 42

525. Security restricted area /Аюулгүй байдлын хориотой бүс Аюулгүй байдлын үзлэгийн цэгээс агаарын хөлөг хүртэлх зорчигчдын танхим, тээш ялгах талбай, перрон, нислэгт бэлтгэгдсэн агаарын хөлөг, аюулгүй байдлын үзлэг хийгдсэн тээш, ачаа, шуудан болон хамгаалагдсан бүсэд байрлах нислэгийн хоол хүнс бэлтгэх газар, цэвэрлэгээний талбай зэрэг нэмэлт хяналт шаардлагатай хамгаалагдсан бүс. 526. Security test /Аюулгүй байдлын сорилт Нууцаар, эсхүл мэдэгдсэний үндсэн дээр нисэхийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хөндлөнгийн хууль бус үйлдэл хийх оролдлогоор шалгахыг. 527. Separation minimum /Аюулгүй зайчлал Агаарын хөлгүүд хооронд хугацаа ба зайн хэмжигдэхүүнээр илэрхийлэгдэх хэвтээ болон босоо, зөвшөөрөгдсөн хамгийн бага аюулгүй зай. 528. Serious incident /Ноцтой зөрчил Осолд хүргэх дөхсөн аливаа зөрчил. (ноцтой зөрчлийн жишээг Чикагогийн конвенцийн Хавсралт 13-ын нэмэлт "C" болон ICAO-ын Doc 9156-д заасан бөгөөд осол ба ноцтой зөрчил нь зөвхөн үр дагавараараа ялгагдана) 529. Serious Injury / Биеийн хүнд гэмтэл Нислэг техникийн осол зөрчлийн улмаас хүнд учирсан дараахь гэмтэл, тохиолдолууд: а/ гэмтэл авсанаас хойш 7 хоногийн дотор 48 цагаас дээш хугацаагаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн; б/ аливаа ясны хугарлууд (хөл, гарын хуруу, хамрын ясны хугарал хамаарахгүй); в/ биеийн гэмтлээс шалтгаалан цус ихээр алдах, мэдрэлийн судас, булчин, шөрмөс гэмтэх; г/ биеийн аливаа дотоод эрхтэний гэмтэл; д/ II болон III зэргийн түлэгдэлт, эсхүл их биеийн гадаргуун 5%-иас дээш хэсгийн түлэгдэлт; е/ халдварт бодис болон хорт цацраг туяа зэрэг гадны нөлөөллийн гэмтлүүд. 530. Shoulder / Хажуугийн аюулгүйн зурвас Хатуу хучилттай зам, хажуу гадаргуу хоѐрын хооронд шилжих боломжийг олгох зорилгоор бэлдсэн хатуу хучилтын ирмэгтэй зэрэгцүүлсэн гадаргуу. 531. SIGMET information / SIGMET мэдээлэл Өндрийн нислэгийн замын дагуух нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл ажиглагдсан эсвэл ажиглагдах нөхцөл бүрдсэн үед уг үзэгдлийн цаг хугацаа, орон зайн өөрчлөлтийн тухай мэдээлэл. 532. Signal area / Дохионы талбай Газрын дохиог суурилуулах зорилгоор ашиглагдаж буй аэродром дээрх талбай. 533. Sign a maintenance release (to) / Техник үйлчилгээнээс гаргах зөвшөөрөл Чикагогийн конвенцийн Хавсралт 6-д заагдсны дагуу, хийгдсэн техник үйлчилгээ нь НТЧын зохих стандартуудыг хангасан гэдгийг бататган гэрчилгээжүүлэх . 534. Significant point / Тодорхойлох цэг Нислэг хөдөлгөөний үйлчилгээтэй зам, эсхүл агаарын хөлгийн нислэгийн чиглэлийг тодорхойлох, навигацийн болон Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний бусад зорилгоор ашиглагдаж байгаа газарзүйн тодорхойлогдсон байрлал 535. Simplex / Симплекс Тухайн агшинд хоѐр станцын хооронд нэг чиглэлд холбоо барих арга . 536. Single channel simplex / Нэг сувагтай Симплекс Чиглэл бүрт ижил давтамжтай суваг ашиглаж буй Симплекс. 537. Slush / Хэсэгчилэн хайлсан цас Гишгэхэд үсэрч цацагдах, 0,5- 0,8 хүртэл хувийн жинтэй нойтон цас . 43

538. Snow (on the ground) / Цас а/ Dry snow/Хуурай цас- зөөлөн хэврэг учраас хуруугаар имрэхэд амархан бяцардаг, 0.35 хүртэл хувийн жинтэй цас; б/ Wet snow/ Нойтон цас- хайлмагтсан цас буюу цас бороо холилдон орохыг хэлнэ. 0.35-05 хүртэл хувийн жинтэй цас; в/ Compacted snow/Дагтаршсан цас-хатуурч дагтаршсан, газраас хөдөлгөхөд тарж бутрахгүй, том хэсгүүд болж салдаг, 0,5 болон түүнээс дээш хувийн жинтэй цас. 539. SNOWTAM/ Аэродромын хөдөлгөөний талбай дээр цас, мөс, шалбааг, тогтмол усны улмаас аюултай нөхцөл байдал бий болсон, эсхүл үүссэн нөхцөл байдлыг арилгасан талаар тогтоогдсон хэлбэрээр мэдээлэгддэг тусгай серийн NOTAM. 540. Spare parts./ Сэлбэг Агаарын хөлөг дээр сольж угсрах, эсхүл засвар үйлчилгээ хийхэд зориулагдсан агаарын хөлгийн эд ангиуд болон хөдөлгүүр, сэнс 541. Special VFR flight/ Ил харааны тусгай нислэг Хяналттай бүсэд, цаг уурын ил харааны нислэгийн нөхцлөөс доогуур нөхцөлд, ил хараагаар үйлдэгдэхээр НХУ-аас зөвшөөрөгдсөн нислэг. 542. Specification / Нарийвчилсан үзүүлэлт Агаарын хөлөг, аливаа техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд ангийн стандарт өгөгдлүүд. 543. Standard atmosphere / Стандарт агаар мандал Стандарт агаар мандал нь дараахь байдлаар тодорхойлогдоно: а/ агаар нь бодит хуурай хий; б/ физикийн тогтмол хэмжигдэхүүн нь: - далайн түвшин дэх дундаж молекуляр масс: M(0) = 28.964420 х - далайн түвшин дэх агаарын даралт: Р(0) = 1013,250 гПа; - далайн түвшин дэх агаарын хэм: t(0) = 15°C T(0) = 288.15 K - далайн түвшин дэх агаарын нягт: (rho)(0) = 1.2250 kг/м(3); - мөс болох температур: T(i) = 273.15 K; - универсал хийн тогтмол: R* = 8.31432 Дж/моль/К.

–3) kг/моль;

544. Standard isobaric surface / Стандарт изобар гадаргуу Агаар мандлын цаг уурын нөхцлийг дүрс хэлбэрээр өгөхөд ашигладаг изобар гадаргуу. 545. State of Design / Зохион бүтээгчийн харъяалах улс Тухайн маягийн загварт хариуцлага хүлээх байгууллагыг хууль ѐсоор харъяалах улс. 546. State of Manufacture / Үйлдвэрлэгчийн харъяалах улс Агаарын хөлгийн эцсийн угсралтанд хариуцлага хүлээх байгууллагыг хууль ѐсоор харъяалах улс. 547. State of Occurrence / Хэрэг явдал болсон улс Газар нутаг дээр нь агаарын хөлгийн осол, зөрчил болсон улс. 548. State of the Operator / Тээвэрлэгчийн харъяалах улс Тээвэрлэгчийн үйл ажиллагааны үндсэн байршил оршдог, эсхүл Тээвэрлэгч үйл ажиллагааны үндсэн байршилгүй бол түүний байнга оршдог улс. 549. State of Origin / Илгээгч улс Газар нутаг дээр нь ачааг агаарын хөлөгт анх ачсан улс. 550. State of Registry / Бүртгэгч улс Агаарын хөлгийг өөрийн бүртгэлд оруулсан улс. 44

551. Station declination / Станцын хазайлт VOR станцын тохиргоо хийгдэх үед хэмжигдсэн, VOR станцын тэг градусын радиал өнцөг болон зөв хойд зүг хоѐрын хоорондын зөрөө. 552. Sterile area / Үзлэгийн дараахь бүс Аюулгүй байдлын үзлэгийн цэг болон агаарын хөлгийн хоорондох хэсэг. 553. Stopway / Тормослох зурвас Хөөрөлтийг тодорхой шалтгааны улмаас үргэлжлүүлэх боломжгүй үед агаарын хөлгийг зогсоох зориулалтаар бэлтгэсэн, гүйлтийн боломжит уртын төгсгөл дэх тодорхой хэмжээ бүхий тэгш өнцөгт талбай. 554. Surface level heliport / Вертодромын гадаргуугийн түвшин Газар дээр, эсхүл усан дээр байрласан вертодром. 555. Surveillance radar / Ажиглалтын радиолокатор Агаарын хөлгийн байрлалыг алслалт ба азимутаар радиолокаторын тоног төхөөрөмж.

тодорхойлоход

ашиглагддаг

556. Synthetic flight trainer / Нислэгийн иж бүрэн дадлагажуур Нислэгийн нөхцлүүдийг газар дээр дууриалган үйлдэж болох дараахь төхөөрөмжүүд: а/ тодорхой маягийн агаарын хөлгийн нисэх багийн бүхээг, нислэгийн үеийн нөхцөл байдал, агаарын хөлгийн системүүдийн ажиллагаа, нислэгийн өгөгдөхүүн, үзүүлэлтүүдийг бодитоор дууриалган үзүүлэх төхөөрөмж; б/ нисгэгчийн ажиллах журмыг хэвшүүлэх зорилгоор тодорхой маягийн агаарын хөлгийн нисгэгчийн бүхээгийн орчин, хэрэглэлийн заалтууд, системүүдийн ердийн ажиллагаа, нислэгийн өгөгдөхүүн, үзүүлэлтүүдийг бодитоор дууриалган харуулах төхөөрөмж; в/ Хэрэглэлийн нислэгээр багшлах, эсхүл шалгалт авах зорилгоор агаарын хөлөгт Хэрэглэлээр нислэг үйлдэх орчныг дууриамлаар бий болгосон, шаардлагатай хэрэглэлээр тоноглогдсон төхөөрөмж. ------------------------------ T -----------------------------557. Take-off distance available / Хөөрөлтийн боломжит зай Хөөрөлтөд шаардлагатай зурвасны урт дээр саадаас чөлөөтэй хэсэг (хэрэв энэ хэсэг байгаа бол)-ийг нэмж тооцсон ХБЗ-ын урт. 558. Take-off and initial climb phase / Хөөрөлтийн болон өндөр авалтын эхний үе шат Тухайн нислэгийн өндөр авалтанд төлөвлөгдсөн эсхүл бусад шалтгаанаар хөөрөлтийг эхлүүлсэн цэг (FATO - ойртолтын эцсийн болон хөөрөлтийн бүс) -ээс дээш 300м (1000ft) хүртэл өндөр авах нислэгийн хэсэг. 559. Take-off decision point (TDP) / Хөөрөх шийдвэр гаргах цэг Хөдөлгүүр татгалзсан тохиолдолд хөөрөлтийг зогсоох, эсхүл үргэлжлүүлэхийн тулд хөөрөлтийн үзүүлэлтүүдийг тодорхойлох цэг.

аюулгүйгээр

цааш

Тайлбар: TDP нь нэгдүгээр ангилалын нисдэг тэрэгний үзүүлэлтүүдэд хамаарна.

560. Take-off phase / Хөөрөлтийн үе шат Хөдөлгүүр хөөрөлтийн чадлын горимд ажиллах цаг хугацаагаар тодорхойлогдох нислэгийн үе шат. 561. Take-off run available / Хөөрөлтийн боломжит урт Агаарын хөлөг хөөрөхөөр гүйхэд тохиромжтой ба боломжтой гэж зарласан хөөрөлт, буултын зурвасны урт. 562. Take-off runway / Хөөрөлтийн зурвас 45

Агаарын хөлгийн зөвхөн хөөрөлтөнд зориулагдсан зурвас. 563. Take-off surface / Хөөрөлтийн гадаргуу Агаарын хөлөг газар, эсхүл усан дээгүүр хэвийн гүйлт үйлдэж тодорхой чиглэлд хөөрөх боломжтой гэж эрх бүхий байгууллагаас зарласан аэродромын гадаргуугийн хэсэг. 564. Take-off weight / Хөөрөлтийн жин Агаарын хөлөгт тээвэрлэгдэж байгаа бүх ачаа тээш болон аливаа этгээдийг багтаасан, зурвасны эхэнд хөөрөхөөр бэлэн болсон агаарын хөлгийн жин. 565. Tariff / Тариф Шуудан тээвэрлэх хураамж, урамшуулал болон нөхцлийг оруулан тооцоогүй, зорчигч, тээш, ачаа тээвэрлэх үнэ, эдгээр үнийг хэрэглэх нөхцөлүүд. 566. Target level of safety (TLS) /Аюулгүй ажиллагааны зорилтот түвшин Тодорхой нөхцөлд хүлээн зөвшөөрөхөөр хэлэлцэн тохирсон эрсдэлийн түвшний ерөнхий нэр томъѐо. 567. Taxi /Явгалалт Хөөрөлт ба буултыг оролцуулахгүйгээр, аэродромын гадаргуу дээгүүр агаарын хөлөг өөрийн хүчээр хийх хөдөлгөөн. 568. Taxi/ground idle / Явгалалт ба газрын бага чадлын горим Үндсэн хөдөлгүүр асаах мөчөөс эхлэн хөөрөлтийн гүйлтийг эхлэх хүртэл, мөн ХБЗ-аас гарсан үеэс үндсэн хөдөлгүүрийг унтраах хүртэл хугацаанд тухайн хөдөлгүүр бага чадлын горим дээр явгалалт үйлдэх үе шат. 569. Taxiway / Явгалах зам Агаарын хөлгийн явгалалт болон аэродромын нэг хэсгийг нөгөө хэсэгтэй нь холбох зориулалттайгаар аэродром дээр тогтоосон тодорхой зам. Үүнд: а/ Aircraft stand taxilane. Зогсоол дээрх /агаарын хөлгийн/ явгалах зурвас – зөвхөн агаарын хөлгийн зогсоолд хүрэхэд зориулагдсан явгалах зам буюу перроны хэсэг; б/ Apron taxiway. Перроны явгалах зам- Перроныг хөндлөн нэвтрэх явгалалтын замд зориулан гаргасан явгалах зурвасны нэг хэсэг; в/ Rapid exit taxiway.ХБЗ-аас хурдтай гарах гарц- ХБЗ дээр байх хугацааг багасгах зорилгоор буулт үйлдэж байгаа агаарын хөлгийг өндөр хурдаар эргүүлж зурваснаас гарахад зориулагдсан хөөрч буух зурвастай хурц өнцгөөр холбогдсон явгалах зам. 570. Taxiway intersection / Явгалах замын огтлолцол Хоѐр буюу түүнээс дээш явгалах замын огтлолцол. 571. Taxiway strip / Явгалах зурвас Явгалах зам дээр явж байгаа агаарын хөлгийг хамгаалах болон явгалах замын хязгаараас гарсан агаарын хөлгийн гэмтэх эрсдэлийг бууруулах зорилготой явгалах зам ба талбай. 572. Technical data / Техникийн өгөгдөхүүн ИНД-21-ийн дагуу бүтээгдэхүүнд зөвшөөрөл, гэрчилгээ олгох, эсхүл ИНД-43-ын дагуу агаарын хөлгийн эд анги, тоног төхөөрөмжид үйлчилгээ, өөрчлөлт, засвар хийх үед ашиглагдах, шаардлагатай зураг схем, заавар болон бусад мэдээллүүд. 573. Telecommunication (RR S1.3) / Цахилгаан холбоо (RR S1.3) Аливаа мэдээ, дохио, бичиг, дуу болон дүрсийг нэвтрүүлэх/дамжуулах, хүлээн авах болон цацах, эсхүл цахилгаан, радио, оптик болон цахилгаан соронзон системээр дамжиж буй аливаа мэдээ мэдээлэл. 574. Terminal control area / Удирдлагын зангилаа төв НХУ-тай нислэгийн чиглэл давхацдаг хэд хэдэн томоохон аэродромын орчимд ихэвчлэн байгуулагддаг хяналтын төв. 46

575. Terrain / Нутаг дэвсгэр Аливаа саадуудыг үл тооцон, уул нуруу, дов толгод, хөндий, усны эх, мөнх цас, мөс бүхий газрын гадаргуу. 576. Tesla (T)/Тесла (T) Квадрат метр тутамд 1 вебр соронзон урсгалаар үүсгэгдэж буй соронзон нягтрал. 577. Threshold/Босго Саадаас чөлөөтэй ойртолтын гадаргуу нь хөөрч, буух зурвасны гадаргуутай 1:20 харьцаатай огтлолцож буй цэг. 578. Through-flight (Direct flight)/ Шууд нислэг Завсрын цэгүүдийг оролцуулан нисэн гарахаас нисэн хүрэх цэг хүртэлх бүх нислэг нэг ижил нөхцөл (symbol)-тэй байхаар агаарын тээвэрлэгчээс тогтоосон, агаарын хөлгийн тодорхой нислэг. 579. Tonne (t)/Тонн 1000 кг-тай тэнцүү жин. 580. Total estimated elapsed time / Тооцоот нисэн өнгөрөх нийт цаг ХНЖ-ын нислэгүүдийн хувьд, хөөрснөөс хойш хэрэглэлийн нислэгийн журмаар ойртолт үйлдэж эхлэх тодорхой цэгт нисэн очих, эсвэл очих аэродром нь навигацын төхөөрөмж байхгүй бол нисэн очих аэродром дээр очих тооцоот цагийг навигацын төхөөрөмжийн тусламжтайгаар тооцоолон гаргасаныг хэлнэ. ИХНЖ-ийн нислэгүүдийн хувьд хөөснөөс хойш очих аэродром дээр хүрэх цаг байна. 581. Total vertical error (TVE) / Босоо зөрүүний хэмжээ Нислэг үйлдэж буй агаарын хөлгийн даралтын бодит өндөр болон тогтоогдсон даралтын өндөр (нислэгийн түвшин)-ийн хоорондох геометрийн босоо зөрүү. 582. Touchdown / Газардах цэг Глиссадын чиглэл тухайн зурвастай огтлох цэг. Тэмдэглэл: ―Газардах цэг‖ нь агаарын хөлөг зурвасан дээр газардах бодит цэг биш, зөвхөн тооцоот цэг болно. 583. Touchdown and lift-off area (TLOF) / Газардах болон хөөрөх бүс Нисдэг тэрэг газардах болон газраас өргөгдөх ачааллыг авч байгаа талбай. 584. Touchdown zone / Газардах бүс Буулт үйлдэж буй онгоц хамгийн эхэлж шүргэх, тухайн зурвасны босгоны цаана байрлах зурвасны хэсэг. 585. Traffic information / Хөдөлгөөний тухай мэдээлэл Агаарын хөлгүүд ойртохоос сэргийлж, тухайн агаарын хөлгийн болон бусад агаарын хөлгийн байрлалын талаар нислэгийн хөдөлгөөний байгууллагаас нисгэгчид өгч буй мэдээлэл. 586. Traffic load / Бодит ачаалал Агаарын хөлгийн зорчигч, тээш, ачааны нийт жин. 587. Traceability / Мөрдөх чанар Өмнө болж өнгөрсөн хэрэг явдлын тухай, эсвэл түүний байрлалын тэмдэглэлүүдийн дагуу тодорхой арга хэмжээ авах чадвар (ISO 8402*)

талаархи

588. Track / Траектори Замын чиглэл дэх аливаа цэгүүд нь соронзон хойд туйлаас өнцгөөр илэрхийлэгдэх, агаарын хөлгийн замын, газрын гадаргуу дээрх тусгал. 589. Transition altitude / Шилжилтийн өндөр 47

Агаарын хөлгийн босоо байрлалын өндөртэй хамааруулан хянасан өндөр эсхүл түүнээс доош өндөр. 590. Turbine powered / Турбинт хөдөлгүүр Сэнст турбинт, эсхүл сэнст тийрэлтэт, эсхүл турбинт тийрэлтэт хөдөлгүүрүүд. 591. Turbofan / Сэнст тийрэлтэт хөдөлгүүр Турбинт тийрэлтэт хөдөлгүүрээс үүсэх хийн урсгалын энерги дээр, тухайн хөдөлгүүрийн компрессорын сэнснээс үүсэх хийн урсгалын энергийг нэмэгдэл хүч болгон ашиглах хөдөлгүүр. 592. Turbojet / Турбинт тийрэлтэт хөдөлгүүр Хийн урсгалын энергийг шууд хөдөлгөх хүч болгох хийн турбинт хөдөлгүүр. 593. Turboprop / Сэнст турбинт хөдөлгүүр Сэнсийг эргүүлэхэд хийн урсгалын энергийг ашигладаг турбинт хөдөлгүүр. 594. Type Certificate / Маягийн гэрчилгээ Агаарын хөлгийн хийцийн маяг нь тухайн улсын нислэгт тэнцэх чадварын шаардлагыг хангаж байгааг баталж олгосон баримт бичиг. ------------------------------ U -----------------------------595. Ultimate load / Эцсийн ачаалал Холбогдох аюулгүй ажиллагааны хүчин зүйлээр өсгөж тодорхойлогдох ачааллын хязгаар. 596. Uncertainty phase (INCERFA ) / Тодорхой бус үе (INCERFA) Агаарын хөлөг болон түүний бүхээгт байгаа этгээдүүдийн аюулгүй байдал тодорхой бус байдалд орсон нөхцөл байдал. INCERFA: Тодорхой бус үеийг илэрхийлэхэд хэрэглэх код /түлхүүр үг/ 597. Unchecked baggage / Бүртгүүлээгүй тээш Зорчигч өөрийн хариуцлагандаа биедээ авч явж буй, бүртгэгдээгүй гар тээш. 598. Unclaimed baggage / Нэхэмжлээгүй тээш Нисэх буудал дээр ирсэн боловч зорчигч аваагүй, эсхүл нэхэмжлээгүй үлдсэн тээш. 599. Unidentified baggage / Эзэнгүй тээш Ачааны зүүлт /шошго/-тэй болон зүүлтгүйгээр нисэх буудал дээр ирсэн боловч зорчигч аваагүй эсхүл эзэн нь тогтоогдоогүй тээш. 600. Unloading /Ачаа буулгах Буулт үйлдсэний дараа ачаа, шуудан, тээш болон сэлбэг хэрэгслийг агаарын хөлгөөс зөөж гаргах үйл явц. 601. Upper-air chart / Өндрийн зураг Агаар мандлын давхарга болон өндрийн гадаргууг тодорхойлсон цаг уурын зураг. 602. Usability factor /Ашиглалтын коэффициент Хөндлөнгийн салхийг үүсгэгч хүчин зүйлээс шалтгаалж хөөрч буух зурвас болон түүний системийн ашиглалт нь хязгаарлагдахгүй байх үеийн хугацаа. Санамж: Газрын салхи нь тухайн зурвасны төв шугам руу шулуун өнцгөөр чиглэсэнийг ―хөндлөнгийн салхи‖ гэнэ.

------------------------------ V -----------------------------603. Valid / Хүчин төгөлдөр Иргэний нисэхийн дүрмийн хүрээнд олгосон, хугацаа нь дуусаагүй бичиг баримт. 604. Validation / Баталгаажуулах 48

Тодорхой зорилгод зориулагдсан онцгой шаардлагууд нь хэрэгжиж байгаа эсэхийг бодит баримтанд тулгуурлан, шалгалт шинжилгээний замаар баталгаажуулах явц. 605. Verification (ISO 8402) / Үзлэг Онцгой шаардлагууд хэрэгжиж байгаа эсэхийг шалгалт болон нотлох баримтаар батлах явц. 606. Vertical separation / Босоо зайчлал Агаарын хөлгүүд хоорондын босоо тэнхлэгийн дагуу зайчлал. 607. VHF digital link (VDL) / Хэт өндөр давтамжийн тоон холбооны шугам (VDL) VHF /ОВЧ/ давтамж дээр ажилладаг нисэхийн цахилгаан холбооны сүлжээний хөдөлгөөнт дэд сүлжээ. 608. Visibility / Алсын барааны харагдац Атмосферийн нөхцлөөр тодорхойлогдож зайн нэгжээр илэрхийлэгдэх, гэрэлгүй биетүүдийг өдрийн цагаар, гэрэлтэй биетүүдийг шөнийн цагаар харах ба таних боломж. 609. Visual approach procedure / Ил хараагаар ойртолт үйлдэх журам Ойртолтын эхний хяналтын цэгээс эсхүл тодорхойлогдсон буултын замын эхлэлээс буулт дуусах цэг хүртэл, хэрвээ буулт үйлдэх боломжгүй тохиолдолд 2-р тойрогт гарах бололцоотой байхаар урьдчилан тодорхойлсон ил харааны цуврал маневр 610. Visual meteorological conditions / Ил харааны нислэгийн цаг агаарын нөхцөл Тогтоогдсон хязгаарлалттай тэнцүү ба түүнээс дээш, алсын барааны харагдац, үүл хүртэлх зай ба үүлний доод суурийн өндрөөр илэрхийлэгдэх цаг агаарын нөхцөл. 611. VOLMET Нислэг үйлдэж байгаа агаарын хөлөгт зориулсан цаг уурын мэдээ. 612. Data link-VOLMET (D-VOLMET) / VOLMET-өгөгдөл дамжуулах шугам Өгөгдөл дамжуулах шугамаар аэродромын цаг уурын бодит мэдээ(METAR), аэродромын цаг уурын тусгай мэдээ (SPECI), аэродромын урьдчилсан мэдээ(TAF), SIGMET, SIGMET-д агуулагдаагүй агаарын тусгай мэдээ болон бололцоотой тохиолдолд AIRMET зэргийг дамжуулагч. 613. VOLMET broadcast / VOLMET радио нэвтрүүлэг Нислэг үйлдэж байгаа агаарын хөлөгт зориулсан цаг уурын мэдээллийн тогтмол радио нэвтрүүлэг. ------------------------------ W -----------------------------614. Waypoint / Замын цэг Бүсийн навигацийн чиглэл эсхүл бүсийн навигаци ашиглаж буй агаарын хөлгийн нислэгийн траекторийг тодорхойлоход ашиглагдаж байгаа газарзүйн тодорхой байрлал/пункт. 615. Wet runway / Нойтон ХБЗ Зурвасны гадаргуу харагдах хэмжээний чийгтэй боловч ус тогтоогүй ХБЗ-ны гадаргуу. 616. World area forecast centre (WAFC)/Дэлхийн цаг уурын урьдчилан мэдээлэх төв Цаг агаарын онцгой үзэгдэл, өндрийн салхи, температурын дэлхий дахиныг хамарсан урьдчилсан мэдээг тоон ба график дүрслэл хэлбэртэй бэлтгэж, бүсийн төвүүдийг хангадаг цаг уурын төв. 617. World area forecast system (WAFS) / Дэлхийн хэмжээний урьдчилан мэдээлэх систем Дэлхийн цаг уурын урьдчилан мэдээлэх төвөөс нислэгийн замын дагуух цаг агаарын урьдчилсан мэдээг нэг төрлийн стандарт хэлбэртэй гаргадаг дэлхий нийтийн систем. ------------------------------ Z -----------------------------49

618. Z marker beacon / Конус тэмдэгт радиомаяк Гэрэлтүүлгийн диаграмм нь босоо конус хэлбэртэй радиомаякны төрөл.

Гурав. ТОВЧЛОЛ ACC (Area control centre) - Бүсийн удирдлагын төв ACAS (Airborne collision avoidance system)- Агаарт мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх систем AD (Airworthiness directive) - Нислэгт тэнцэх чадварын удирдамж ADF (Automatic direction-finder) - Автомат пеленгатор AFS (Aeronautical fixed service) - Аэронавигацийн суурин үйлчилгээ AFTN (Aeronautical fixed telecommunication network) - Нисэхийн цахилгаан холбооны суурин сүлжээ AGL (Above ground level) - Газрын төвшнөөс дээш AIC (Aeronautical Information Circular) - Нисэхийн мэдээллийн цуврал AIP (Aeronautical Information Publication) - Нисэхийн мэдээллийн эмхэтгэл AIRAC (Aeronautical Information Regulation and Control) - Нисэхийн мэдээллийн хяналт, зохицуулалт AIRMET (Airmetrology)- Нислэгийн зам дагуух цаг уурын мэдээ AIS (Aeronautical Information Service) - Нисэхийн мэдээллийн үйлчилгээ AMSL (Above mean sea level) - Далайн дундаж төвшнөөс дээш AQP (Advanced qualification programme) - Гүнзгийрүүлэн мэргэшүүлэх хөтөлбөр ATC (Air traffic control) - Нислэгийн хөдөлгөөний удирдлага ATCRBS (Air traffic control radio beacon system) - Нислэгийн хөдөлгөөний удирдлагын радио маякийн систем ATS (Air traffic services) - Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ ATZ (Aerodrome traffic zone) - Аэродром дээрх хөдөлгөөний бүс BRNAV (Basic area navigation) - Навигацын үндсэн бүс CAT II, CAT III (Category II, III precision instrument approach and landing) - Хэрэглэлээр II, III зэрэглэлийн нарийвчлалтай ойртолт, буулт үйлдэх CPDLC (Controller-Pilot data link communication) – Нисгэгч болон нислэгийн удирдагчийн хоорондын яриа DA (Decision altitude) - Шийдвэр гаргах үнэмлэхүй өндөр 50

DF (Direction finding) – Радиопеленгатор DH (Decision height) - Шийдвэр гаргах харьцангуй өндөр DME (Distance measuring equipment) - Зай хэмжих төхөөрөмж EET (Estimated elapsed time) – Тооцоот өнгөрөлтийн цагууд ELT (Emergency locator transmitter) - Ослын байрлал дамжуулагч EPIRB (Emergency position indicating radio beacon) - Ослын байрлалыг илтгэгч радио чиглүүлэгч ETA (Estimated time of arrival) - Нисэн ирэх тооцоот цаг ETOPS (Extended-range twin-engine operations) - Хоѐр хөдөлгүүрт агаарын хөлгөөр алсын зайн нислэг үйлдэх ажиллагаа FATO (Final approach and take off) – Ойртолтын эцсийн болон хөөрөлтийн бүс FDPS (Flight data processing system)- нислэгийн өгөгдөл боловсруулах систем FIC (Flight information center)-Нислэгийн мэдээллийн төв FIR (Flight information region) - Нислэгийн мэдээллийн район GAA (General aviation area) - Ерөнхий зориулалтын агаарын хөлгийн нислэгийн бүс GPS (Global positioning system) - Сансрын навигацийн байрлал тодорхойлох систем GPWS (Ground proximity warning system) - Газар ойртсоныг анхааруулах систем HF (High frequency) - Өндөр давтамж ICAO (International Civil Aviation Organisation)– Иргэний нисэхийн олон улсын байгуулага IFR (Instrument flight rule) - Хэрэглэлийн нислэгийн дүрэм (ХНД) ILS (Instrument landing system) - Хэрэглэлээр буулт үйлдэх систем IMC (Instrument meteorological conditions) – Хэрэглэлийн нислэгийн цаг агаарын нөхцөл LRNS (long range navigation system) - Алсын зайн навигацын систем MCTOW (Maximum certificated take-off weight) – Хөөрөлтийн зөвшөөрөгдсөн дээд жин MCAR (Mongolian Civil Aviation Rules) – Монгол Улсын Иргэний нисэхийн дүрэм (ИНД) MDA (Minimum descent altitude)- Доошилж болох хамгийн бага үнэмлэхүй өндөр MEL (Minimum equipment list) – Нислэгт зөвшөөрөгдөх хамгийн цөөн тоноглолын жагсаалт MLS (Microwave landing system) - Буулт үйлдэх хэт богино долгионы систем NDB (Non-directional radio beacon) - Чиглүүлэгч радиостанц NDT (Non-destructive testing) - Үл эвдэх сорилын үзлэг шалгалт 51

OGE (Out of ground effect) - Газрын нөлөөллөөс ангид PAR (Precision approach radar) – Локаторын тусламжтайгаар үйлдэх нарийвчлалтай ойртолт PDZ (Parachute drop zone)- Шүхэр хаях бүс PIB (Pre-flight Information Bulletin)- Нислэгийн өмнөх мэдээлэл PLA (Parachute landing area) - Шүхэр газардах талбай PSR (Primary surveillance radar) – Хяналтын үндсэн локатор QFE (Atmospheric pressure at aerodrome level or at runway threshold)- Аэродромын түвшин дэх, эсхүл зурвасны босгон дээрх агаарын даралт QNH (An altimeter sub-scale setting to obtain elevation when on the ground) - Далайн төвшинд шилжүүлсэн агаарын даралт RF (Radio frequency) - Радио давтамж RNAV (Area navigation)- Бүсийн навигаци RNP (Required navigation performance) - Навигацын шаардлагатай үзүүлэлтүүд RPM (Revolutions per minute) - Нэг минутанд хийгдэх эргэлтийн тоо RVR (Runway visual range) - Зурвасны дагуух алсын барааны харагдац RVSM (Reduced vertical separation minimum) - Босоо зайчлалын багасгасан хязгаарлалт SARSAT (Search and rescue satellite-aided tracking) - Хиймэл тусламжтайгаар ЭХАТ ажиглалт хийх олон улсын нэгдмэл систем.

дагуулуудын

SELCAL (Selective calling system)- Сонгож дуудах систем SSR (Secondary surveillance radar) – Хяналтын хоѐрдогч радиолокатор TCAS (Traffic alert and collision avoidance system) - Хөдөлгөөнийг анхааруулах ба мөргөлдөхөөс зайлуулах систем UTC (Universal time coordinated) - Олон улсын цаг /GMT/ V1(Take-off decision speed) - Хөөрөлтийн үед шийдвэр гаргах хурд V2 (Take-off Safety speed) - Хөөрөлтийг үргэлжлүүлж болох аюулгүй хурд VEF (Calibrated speed at which the critical engine is assumed to fail)- Хөдөлгүүр татгалзсан үед тохируулсан хурд VS (Stalling speed) - Унах хурд VFR (Visual flight rules) - Ил харааны нислэгийн дүрэм (ИХНД) VHF (Very high frequency) - Хэт өндөр давтамж VMC (Visual meteorological conditions) - Ил харааны нислэгийн цаг агаарын нөхцөл

52

VOLMET (Meteorological information for aircraft in flight) - Нислэг үйлдэж буй агаарын хөлөгт өгөх цаг агаарын мэдээ VOR (VHF omnidirectional radio range) - Бүх чиглэлтэй хэт өндөр давтамжийн радио дохиологч ZFT (Zero flight time) - Хөлс тооцогдохгүй нислэгийн цаг.

---оОо---

53